Б.БОЛД УЛСАА БОДОХ УУ, КОМПАНИА БОДОХ УУ...

Б.Ариунзаяа
8 цаг 27 минутын өмнө

Монгол улсын Засгийн газар "Рио тинто", ”Туркойз хилл” компаниудтай  хэлэлцээрийн ширээний ард суусан энэ цаг үед нэгэн сонирхолтой томилгоо болжээ. У.Хүрэлсүхийн Засгийн газар өнгөрсөн долоо хоногт танхимаараа огцорсон. Улмаар эрх баригчид  Ерөнхий сайдад ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлж, өчигдөр УИХ-ын чуулганаараа хэлэлцүүлж албан ёсоор томилсон. 

Шинэ Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар томилогдох үедээ "Рио тинто",”Туркойз хилл” компаниудтай хийх хэлэлцээрт хатуу байр суурьтай оролцоно гэдгээ илэрхийлсэн.   Тэгвэл түүнийг Ерөнхий сайдаар томилогддог өдөр буюу өчигдөр  "Рио Тинто" компанийн шинэ Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм удирдлагын багтаа өөрчлөлт оруулснаа танилцууллаа. Тэрбээр "Рио Тинто" компанийн Эрчим хүч, эрдсийн группийн захирлаар Баатарын Болдыг Зэсийн группийн Гүйцэтгэх захирлаар томилсон байна.


Б.Болд өмнө нь тус компанийн Төмрийн хүдрийн группийн Далайн тээвэр хариуцсан захирал, Төмрийн хүдрийн маркетинг, борлуулалт хариуцсан захирал,  “Рио Тинто Марине” компанийн захирал, Эрчим хүч, эрдсийн группын гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байсан юм. 

"Рио Тинто" компанийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм “Би "Рио Тинто"-г Засгийн газрууд болон бусад оролцогч талын итгэмжлэгдсэн түншээр дахин байгуулахыг хүсэж байна" хэмээн онцолжээ. Өөрөөр хэлбэл тус томилгоо нь  манай улсын Засгийн газрын өөдөөс хийж буй нүүдэл ч байх талтай төдийгүй Б.Болдод сонголт өгөөгүй ч байж мэднэ.  Хэдийгээр Б.Болд хэлэлцээрт орохгүй ч улсаа бодох уу эсвэл компаниа бодох уу гэх сонголттой тулах нь. 

Манай улсын Засгийн газраас "Рио тинто", ”Туркойз хилл” компаниудад нэгдүгээрт, Дубайн гэрээг бүр мөсөн цуцлах,  хоёрдугаарт, 2009 онд байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах  биш бүр мөсөн өөрчилье гэх шаардлагуудыг тавьж, хэрэв дээрх шаардлагуудыг хүлээж авахгүй тохиолдолд Оюутолгойн гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авахаа илэрхийлсэн талаар Хуульзүй дотоод хэргийн сайд Х.Нямбаатар  хэд хоногийн өмнө дуулгасан.

Түүнчлэн тэрбээр  "Оюутолгой компанийн 2029 онд хүртэлх санхүүгийн загварчлалыг хүлээн авсан. 2023 оны нэгдүгээр сард далд уурхай ашиглалтад орж, Оюутолгойн ашиг орлого нь өсөн нэмэгдсээр 2029 онд 29 тэрбум ам.долларын борлуулах хийх тооцоо гарсан. Үүнийхээ 10 тэрбум ам.долларыг үйл ажиллагаандаа зарцуулахаар тусгасан. 

Ажлын хэсгийн зүгээс үлдсэн 19 тэрбум ам.доллароо зээлийн эргэн төлөлт болон бусад хөрөнгө оруулалтаа нөхнө гэх төсөөлөлтэй байсан ч 12 тэрбум ам.долларыг элэгдэл хорогдолд тооцно гэсэн байна. Цаана 6.3 тэрбум ам.доллар үлдэж байгаа ч энэ нь хөрөнгө оруулалтаа нөхөхийн тулд дахин 3 тэрбум ам.долларын зээл авах шаардлагатай гэсэн аймшигтай тоог бидэнд гаргаж өгсөн. Тэгэхээр энэ төсөл Монгол Улсад ашиггүй гэдэг дээр бид санал нийлж байна" хэмээн мэдэгдсэн юм. 


Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 192.82.69.29
    2021/01/31

    Эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй байхад л болно.

    Хариулах
  • 202.9.40.100
    2021/01/29

    Улсаа бодсон дээр шүү Ард түмэнтэй хүн алцдагүй юм олны буяан асар их шүү

    Хариулах
  • 66.181.161.98
    2021/01/29

    Б.Болд танд: Таныг танихгүй ч элэг нэгтэн та улсаа бодно уу, Монголын хойч үе таниар бахархах болно

    Хариулах
  • 192.82.78.26
    2021/01/29

    Болд гэж бууны нохой шүү.Энэтэй тоож ёстой ярихгүй шүү.Шүүхээрээ яваад дуусах хэрэгтэй.

    Хариулах
  • 66.181.161.7
    2021/01/29

    бууны нохой байх

    Хариулах
  • 103.57.94.59
    2021/01/28

    Компани бодноо цалинг өгч байгаа юм чинь цалин ч гэж аймаар тоо хэлэх байхдаа

    Хариулах
  • 66.181.189.89
    7 цагийн өмнө

    Энэ нөхөр их л но-той нөхөрдөө талийгаач Чимэд гуайн хүргэн Оюу-толгой гэрээний үед Камерунаас салдаггүй хэнийг урхидахыг зааж өгдөг байсан өмнө нь алтандорнодын татварыг хүчингүй болгуулсан маш овилгогүй этгээд мобикомын ихэнх хувьцааг эзэмшдэг гэр бүлийн хоёр эрхэм бий тэд их сайн мэднэ дээ

    Хариулах