Өнгөрсөн 12 дугаар сард УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, Х.Булгантуяа нар Covid-19 цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан билээ. Төслөөр барьцаалан зээлдүүлэх газар болон зээлдэгч хооронд байгуулсан зээлийн гэрээний 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2021 оны долоодугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд хамаарах хүүгийн хэмжээг сарын 3 (гурав) хувиас, алдангийг өдрийн 0.2 (тэг бүхэл хоёр) хувиас тус тус хэтрүүлэхгүй тооцохоор тусгасан.
Түүнчлэн барьцаалан зээлдүүлэх газар болон зээлдэгч хооронд байгуулсан зээлийн гэрээний 2020 оны 12 дугаар сарын 22-ний өдрөөс 2021 оны долоодугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд бусад нэмэгдүүлсэн хүү, шимтгэл, хураамж тооцохгүй байх, барьцаалан зээлдүүлэх газар болон зээлдэгч хооронд байгуулсан зээлийн гэрээний 2020 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2021 оны долоодугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангах арга хэрэглэхийг хориглох, хэрэв хэрэглэсэн тохиолдолд Зөрчлийн тухай хуульд заасны дагуу зөрчилд тооцохоор тусгасан.
Уг хуулийн төслийг өнгөрсөн лхагва гарагт УИХ-ын чуулганаар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн. Тэгвэл уг хуулийн төслийг Барьцаалан зээлдүүлэх бизнес эрхлэгчдийн эвсэл холбоо ГҮТББ-ынхан эсэргүүцэж, Монгол Улсын Их хурлын гишүүн Булгантуяад шаардлага хүргүүллээ. Уг шаардлагыг бүрэн эхээр нь хүргэж байна.
Монгол Улсын Их хурлын гишүүн Булгантуяа танаа
Шаардлага хүргүүлэх тухай
"2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Та бүхний Монгол Улсын Их хуралд өргөн барьсан “Барьцаат зээлийн үйлчилгээ үзүүлэхдээ дагаж мөрдөх тухай түр хуулийн төсөл” нь хэт нэг талыг баримталсан, судалгаа мэдээлэл дутуу, бодит амьдралд хэрэгжих ямар ч боломжгүй хуулийн төсөл болсон хэмээн барьцаат зээлийн үйлчилгээ эрхэлэгчид бид үзэж байна.
Та бүхэн дээрх хуулийн төслийг санаачлахдаа зах зээлийн судалгаагүйгээр санхүүгийн ТҮЦ-ийг амыг нь таслах гэсэн хуулийг оруулж ирж байгаад бидний зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Та бүхэн Улын Их хурлын чуулган, байнгын хорооны хуралдаануудад үг хэлэхдээ “иргэн хүн эд зүйлээ барьцаанд тавихдаа буцаан авч чадахгүй гэсэн сэтгэхүйгээр тавьдаг” гэсэн үгийг хэд хэдэн удаагийн асуултанд хариулахдаа хэлсэн нь та бүхний санаачилсан хуулийн төсөлтэй зөрчилдөж байна. Уг хуулийн төслийг санаачлахдаа зах зээл болон бодит байдал дээр судалж үзээгүй ямар нэгэн тоо баримт огт байхгүй байгаа нь учир дутагдалтай байна. Эдгээр тоо баримтыг та бүхэнд хавсралтаар хүргүүлж байна. Цар тахалын үед алданги /анз/ бодож авч байгаа барьцаат зээлийн газар огт байхгүй. Бид үйл ажиллагаа явуулахдаа харьяа засаг захиргааны байгууллагаас нийт 13 төрлийн баримт бичгийг бүрдүүлж батламжаа авснаар албан ёсоор үйл ажиллагаагаа эрхэлдэг бөгөөд хууль санаачлагчдын үзсэнчлэн “огт зохицуулалтгүй явж байгаа салбар” биш юм. Энэ батламжийг жил бүр авахдаа дараахь бичиг баримтуудыг бүрдүүлдэг болно. Үүнд:
⦁ Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хамтран ажиллах түншлэлийн гурвалсан гэрээ. /уг гэрээ нь хорооны хэсгийн төлөөлөгч, засаг дарга, аж ахуйн нэгж гэсэн гурвалсан гэрээ хийж байнгын албан бичгээр харилцан холбоотой ажилдаг /
⦁ Хорооны засаг даргатай Тохижилт үйлчилгээний гурвалсан гэрээ байгуулдаг. /Хороо, дүүрэг, аж ахуйн нэгж байгууллага/
⦁ Хог хаягдалын гэрээг /дүүргийн тохижилт, нийтийн аж ахуйн хэлтэс/
⦁ Галын дүгнэлт /дүүргийн онцгой байдалын хэлтэс/
⦁ Дохиолол хамгаалалтын гэрээ /хамгаалалтын албатай/
⦁ Нэгдсэн программ хангамжын гэрээ
⦁ Татварын албаны тодорхойлолт /татвар төлсөн баримт/
⦁ Стандарт хэмжил зүйн газар /жин хэмжүүрийн баталгаажуулалт/
⦁ Үйл ажиллагаа явуулж буй орчны 50м хүртэлх нийтийн эзэмшлийн зам, талбайн зураглал
⦁ Дүүргийн цагдаагийн хэлтэст тодорхойлолт /Хамтран ажилах гэрээ, харуул хамгаалалт, камерийн тодорхойлолтыг MNS 64 23 стандартын дагуу /
⦁ Түрээсийн гэрээ
⦁ Нийслэлийн цагдаагийн удирдах газрын мөрдөн шалгах газраас тодорхойлолт
⦁ Дүүргийн үйлдвэрлэл үйлчилгээний хэлтэс /Үйл ажиллагаа явуулах батламж/
Бид жижиглэнгийн зээл олгодог санхүүгийн бичил бизнес эрхлэгчид бөгөөд хөдлөх хөрөнгө буюу өдөр тутмын цахилгаан барааг барьцаанд авч зээл олгодог. Эдгээр цахилгаан бараа нь өдөр тутамдаа загвар нь шинэчлэгдэж байдаг тул та, бид технологийн шинэчлэлийг зогсоох ямарч боломжгүй юм. Тухайлбал самсунг А71 маркийн гар утсыг лацтай баталгааны хуудастайг нь САЙН ЭЛЕКТРОНИКС дээр 1.499.900 төгрөгөөр худалдаалагдаж байгаа байна. Харин хэрэглэсэн хуучин самсунг А71 маркийн гар утас нь үндэсний протайл худалдааны сайт буюу ҮНЭГҮЙ.МН дээр иргэд хоорондоо 650.000 төгрөгөөр худалдана /худалдааны үнийг зурган хэлбэрээр хавсаргав/ гэсэн байдаг. Хэрвээ энэ гар утас нь далд эвдрэл гэмтэл үүссэн, мөн нууцлалын кодтой зэрэг байсан тохиолдолд эрсдэл болон хариуцлагаа бид бүхэн бүрэн дүүрэн өөрсдөө хариуцдаг болно.
Ингээд 50 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй нэг барьцаат зээлийн газрын нэг сард гарах үйл ажиллагааны зардлыг бодитойгоор тооцож гаргая.
Үүнд:
⦁ Түрээс нэг сарын 800.000 төгрөг
⦁ Харуул хамгаалалт 120.000 төгрөг
⦁ Тог цахилгаан 35.000 төгрөг
⦁ Хог хаягдал 15.000 төгрөг
⦁ Интернэт 45.000 төгрөг
⦁ Програм 50.000 төгрөг
⦁ Ээлжийн ажилтаны цалин 1.000.000 төгрөг
⦁ НДШ 100.000 төгрөг /Татварын хөнгөлөлтийн байдалаас хэлбэлзэлтэй байгаа/
⦁ Бичиг хэрэг болон үйлчилгээний бусад зардал 150.000 төгрөг
Нийт: 2.315.000 төгрөгийн зардал гарч байна. Энэ нь 50.000.000 сая төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй аж ахуйн нэгж гэж үзвэл дээрх мөнгийг бүгдийг нь зээлнэнд гаргасан тохиолдолд нэг сарын хүү 3 хувь болсоноор эргэн орж ирэх хүүгийн ашиг нь 1.500.000 төгрөг болж байгаа юм.
Бидний бизнес нь төрөөс ямар нэгэн дэмжлэг авахгүйгээр өөрсдөө хариуцлагаа үүрээд ажлын байраа бий болгоод ажиллаж байгаа иргэд юм. Мөн биднээс зээл авч өдөр тутмын амьдрал амжиргаагаа залгуулж байгаа олон мянган иргэд өрх айл байна. Бидний бизнес хаагдсанаар иргэд санхүүгийн тулгамдсан асуудлаа богино хугацаанд шийдвэрлэх боломжгүй болно. Иргэдийн хэрэгцээ шаардлага байгаа учраас барьцаат зээлийн газрууд оршин тогтнож байна. Та бүхний жишээ авч ярьж хэлсэн шиг 30, 40 салбартай барьцаат зээлийн газрууд нь НАЧИН ЗААН, САЙН ЛОМБАРД гэсэн томоохон бизнес эрхлэгчид юм. Тэдний олгож буй зээлийн дүн, эргэлтийн хөрөнгө, салбарын тоо, зах зээлийг хамрах хүрээ зэргийг нь тооцож үзвэл банк бус санхүүгийн байгууллагын хэмжээнд хүрч байгаа юм. Эдгээр том аж ахуйн нэгжүүдтэй ломбардыг жиших нь хэтэрхий өрөөсгөл юм. Бидний үйлчлүүлэгчид бол 70 орчим хувь нь цахилгаан бараа буюу гар утас, нөүтбүүк, зурагт зэргийг барьцаалж зээл хүсдэг байгаа. Биднээс өөр хандах газаргүй иргэд ч олон байдаг гэдгийг анхааралдаа авах нь зүйтэй.
Үл хөдлөх хөрөнгийн үнэ цэн нь жил ирэх тусам өсч байдаг нь хүүг бууруулахад эрсдэл үүсэх нь бага юм. Харин хөдлөх хөрөнгө буюу хуучин цахилгаан барааны үнэ цэн нь өдөр тутамдаа унаж дараа дараагийн шинэ загварууд нь гарч байдаг учраас үнийн алдагдалд орох эрсдэл өндөртэй байдаг юм.
Иймд та бүхэн санаачилсан энэхүү хуулийн төслөө эргэн харж бид бүхний саналыг тусгаж илүү боловсронгуй болгох шаардлага үүсч байна. Ингэснээр энэ салбарт ажиллаж амьдарч байгаа 1000 орчим барьцаат зээлийн газрын эзэд болон 1000 орчим түрээслэгч иргэд аж ахуйн нэгж байгууллага орлогын эх үүсвэртэйгээ үлдэж ажилгүйдэл үүсэхгүй байх нөхцөл бүрдэнэ.
Хавсралт: 2 хуудас
ХҮНДЭТГЭСЭН,
ТУЗ-ийн гишүүд Н.ЦОЛМОН
О.БАТТӨМӨР
Б.БАЯРСАЙХАН
Г.АМАРТҮВШИН
Б.БАТЖАРГАЛ
М.ХЭРЛЭН
Б.УУГАНБАЯР
Эх сурвалж: Үүлэн технологи ХХК, Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний нэгдсэн сан, 2021.01.28


Эдийн засагч нэртэй нам дамжиж албан тушаал хѳѳхѳѳс ѳѳр ажил хийж үзээгүй хэцүү дээ
тх хуралд дэвшихдээ ажлийн байр бий болгоно гэж гуйж гувших шахам гарчихаад одоо үүнийхээ эсрэг зүйл хийж олон хүнийг хохироосон шийдвэрээ цуцлахыг шаардаж бна
Гэнэтийн мөнгө хэрэг болсон үед ломбард л ордог хүнээс мөнгө гуйж бхаар амар байдаг.
Ern zah zeeliiheeiihee jamaar ursulduj hvv hugatsaa aldangi vilchgee n ursulduunuuruu zohitsuulagdaj baih estoi ingej 3%hvvtei bolchu hen lombard ajiluulah vee zvger huuli bus mungu hvvlelt nemegdene deeresn lombard baihgvi bol hend ashigtai baih vee ene bol zahialgiin huuli n haragsaj bnaooo
Lombard baritsaa avhaa boliul yaraltai munginii hereg garsan irged unet zuilaa zarhaas uur araggui baih yaraltai baga hemjeenii mungu oloh bolomjgui mun unet edleliig lombard l unelgee gargadag baritsaa utas alt zuils unegui boloj zaragdah baih tegheer ergej harah huil bolson yamarch sudalgaagui huil zahiramj garsam
Барьцаалан зээлдүүлэх ломбард нь үнэхээр луйварчид байдаг шүүдээ.Яагаад худлаа яриад байгаа юм бэ?Иргэдийг хохироож үнэт эдлэлийг нь хуу хамах тактик хэрэглэдэг газар бол ломбардууд яах аргагүй луйварчид мөн шүү.Булгантуяад шаардлага хүргүүлдэг яасан их том толгойтой луйварчид вэ?Та нар нэртэйгээр нь өөрсдөө хууль батлах нь уу? луйварчида а.Булганту
Өөрөө д зүйлээ тавьсан юм бол хариуцлагатай бай . Хэл сураггүй алга болоо биз . Тэнэг юм шиг явдагаа л боль
Эргүү амьтан ёоо яамар эргүү хүүр вэ
Chini yug luivardan humuus ve todorhoi ym bichij bai
Unen, ergeltiin horongo 20-30 saya l baidag, Alt mongiig Sain, Nachin Zaan 2 l golduu avdag.
Амьдралгүй хуулиа эргэж хараачээ
7-р сарын 1-н хүртэл гэдгийг ойлгоогүй бололтой Ихэнх барьцаа нт үнэт эдлэл байдаг шүү дээ Ядаж ажилтныхаа НДШ төлдөггүй юм байна Татвар бүр сураггүй Жинхэнэ давар ч гүйцжээ дээ
50 sayar ergedeg ni tsuuhun duu ihenh ni 20-30tai l bn.
Gereegee hiihdee unshij bai
Цахилгаан барааны ламбардууд алт мөнгөний адил 14 хоногоор авдаг сар н 16 хувиар авдаг хүн шулдаг газар хууль хэрэгтэй