Ерөнхий сайд Н.Учрал ОХУ, Бүгд Найрамдах Казахстан Улсад ажиллаж буй Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямтай утсаар холбогдож шатахууны хангамж, үнийн асуудлаар мэдээлэл авсан байна.

Ерөнхий сайд уг ярианы бичлэгийг цахим хуудсаараа дамжуулан нийтэлжээ. Энэ үеэр Г.Дамдинням сайд “ОХУ-д манай ажлын хэсэг ажиллаж, шатахууны нийлүүлэлт болон үнийн асуудлаар яриа хэлэлцээ хийсний үр дүнд тохиролцоонд хүрлээ. Урьдчилсан тооцооллоор тавдугаар сард нэг литр дизель түлшний үнэ 6250-6700 төгрөгт хүрэх эрсдэлтэй байсан. Харин Засгийн газраас тавьсан дотоодын зах зээлд суурилсан үнийн саналыг ОХУ-ын тал хүлээн авч, зөвшөөрсөн” хэмээн мэдэгдсэн байна.

Ингэснээр тавдугаар сард шатахууны үнэ одоогийн түвшинд хадгалагдаж, өсөхгүй байх боломж бүрдсэн гэж салбарын сайд онцоллоо.