Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо /2026.04.22/ хуралдлаа. Хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

УИХ дахь МАН-ын бүлгээс Байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Б.Жавхлангийн нэрийг дэвшүүлж, хуралдаанд оролцсон гишүүдийн 81 хувь нь дэмжжээ.

Ийн УИХ-ын гишүүн Б.Жавхланг Төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар сонгохыг дэмжиж, Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.