#Шууд: АТГ-аас Замын-Үүдийн гаальд хийсэн шалгалтаар мэдээлэл хийж байна
Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч нарт холбогдох эрүүгийн гурван хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу Замын-Үүд дэх Гаалийн газрын 40 гаруй гаалийн улсын байцаагч, мөн гаалийн бүрдүүлэлт хийдэг 10 гаруй аж ахуйн нэгж, хувь хүнийг хамруулан нэгжлэгийн ажиллагаа зохион байгуулжээ. Одоогийн байдлаар гурван сэжигтнийг баривчлах арга хэмжээ аваад байгаа аж.
Урьдчилсан байдлаар нэр бүхий албан тушаалтнууд болон гаалийн бүрдүүлэлт хийдэг этгээдүүд Эрүүгийн хуулийн 22.1, 22.4 дүгээр зүйлд заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, их хэмжээний хахууль авах гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдоод байгаа аж.
Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид Дорноговь аймгийн Сайншанд сум болон Замын-Үүд дэх Гаалийн газарт мөрдөн шалгах ажиллагааг хоёр дахь өдрөө үргэлжлүүлж байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!