ЗГ: Оюутолгойгоос 230 тэрбум төгрөг Төрийн санд орсон, ирэх 7 хоногт 420 тэрбум төгрөгийн төлбөр орж ирнэ

Админ
2021/02/27

Монгол Улсын Татварын алба "Оюутолгой" ХХК-ийн 2013-2015 оны хугацааны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, 2018 онд 377 тэрбум төгрөгийн татварыг нөхөн ногдуулахаар акт үйлдсэн. Энэхүү актын 350 тэрбум төгрөгийн нөхөн ногдуулалттай холбогдуулж "Оюутолгой" ХХК Лондоны олон улсын арбитрын шүүхэд маргаан үүсээд байсан. 

Түүнчлэн, Монгол Улсын Татварын алба "Оюутолгой" ХХК-ийн 2016 оноос 2018 оныг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, 2020 оны арванхоёрдугаар сард нийт 649.4 тэрбум төгрөгийн татварын акт үйлдсэн бөгөөд үүнийг "Оюутолгой" ХХК эс зөвшөөрч маргаан үүсгэхээ мэдэгдээд байсан.

Улсын Их Хурлаас 2019 оны гуравдугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн 50 дугаар зүйлд татварын өрд тооцох хугацааг тодорхойлсон бөгөөд мөн энэ хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 51 дүгээр зүйлийн 51.2-т тус тус заасны дагуу нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан 649.4 тэрбум төгрөгийн татварын өрийг төлүүлэхээр татварын алба 2021 оны хоёрдугаар сарын 10, 19-ны өдөр тус тус "Оюутолгой" ХХК-д нэхэмжлэх хүргүүлсэн.

Татварын албаны нэхэмжлэхийн дагуу "Оюутолгой" ХХК нь татварын актаар нөхөн ногдуулсан 229.8 тэрбум төгрөгийн татварыг 2021 оны хоёрдугаар сарын 25-ны өдөр төсөвт төлөөд байна.

Монгол Улсын Засгийн газрын Ажлын хэсгийн Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч талтай хийж буй яриа хэлэлцээний хүрээнд "Оюутолгой" ХХК нь Монгол Улсын татварын хууль тогтоомжийг биелүүлж, Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүхий л аж ахуй нэгжийн нэгэн адил Монгол Улсад татвараа бүрэн шаардлагыг тууштай тавьсны үр дүнд татварын актаар тогтоогдсон нийт төлбөрөөс эхний ээлжийн 229.8 тэрбум төгрөгийн төлбөрийг ийнхүү төлж эхэлж байна.

ТЕГ-с "Оюу толгой" ХХК-д 2016-2018 оны санхүүгийн жилд 649.4 тэрбум төгрөгийн татварын акт тавьсан. Актын хүрээнд 230 тэрбум төгрөг Төрийн санд өчигдөр орж ирсэн. Ирэх 7 хоногт 420 тэрбум төгрөгийн төлбөр орж ирнэ.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР


Сэтгэгдэл (14)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.226
    2021/03/01

    Зах зээлийн энэ тогтолцоог олигаркууд хэвийн явуулахгүйгээ харууллаа одоо параламентаа 2 танхимтай болгож төрд ард түмний хяналт хэрэгтэй байна

    Хариулах
  • 202.21.107.88
    2021/02/28

    Үйлдвэр бариад 4- н мөч нь бүтэн залуусаа ажил хийлгээч. Монголын үйлдвэрүүдийг хувьчлал нэрээр устгасан ардчилсан намын үхээрүүдээс ял асууж яллах хэрэгтэй.

    Хариулах
  • 202.21.107.88
    2021/02/28

    Хэрэв энэ үед үхээрийн ардчилсан намынхан олонх байсан бол өөрсдөө энэ мөнгийг нь авчихаад төлбөр хийгээгүй гэх юм уу ямар нэг байдлаар худлаа ярих байлаа. За Ямар ч байсан ардчилсан үхэж далд орсон намын үед биш Ардын намын үед Монголын баялгийг цөлмөгчдөөс бага ч гэсэн мөнгө салгаж чадлаа даа.

    Хариулах
  • 178.192.214.191
    2021/02/27

    Ганбаагийн тэмцлийн үр дүн энэ болж байна. Монгол улсад хувь хүн Ганбаа шиг байтугай ийм мөнгө оруулчихсан хуулийн этгээд гэдэг компани нь ч байхгүй байх оо.

    Хариулах
  • 125.128.22.39
    2021/02/27

    Ганбаатар гишүүн тэмцэл хийгээгүй бол энэ мөнгө хэн авах бсан бол ккк

    Хариулах
  • 83.28.4.122
    2021/02/27

    Ёо гадныхан орж байж дүр дүн гарч эхэллээ.тэрнээс Манан хонгил эх орныг минь дээрэлхэж байсан.

    Хариулах
  • 192.82.71.150
    2021/02/27

    ИХ даварч ТАТВАР хүртэл өгөхгүй гэж томорч байсан нь саяхан. МОНГОЛ төрд ГАДНЫХНЫГ гадны хөрөнгө оруулалт гэдэг сайхан үгээр хамгаалдаг хүмүүс байгаа. Саяхан УИХ ын гишүүн Дамбаочир гэгч нууц бичиг бариад гүйж байсан. ИЙМ АВЛИГАЧДыг төрөөс холдуулах хэрэгтэй. ОДОО АВЛИГААР байгуулсан гэрээг шууд цуцлах ёстой. ГАДНЫ шударга хуульчдаар хянуулвал энэ гэрээ тэртээ тэргүй хүчингүй болох ёстой.

    Хариулах
  • 202.179.21.200
    2021/02/27

    Nowshiin gereeg tautsal 34 % huu gej tsaana chine jildee 200 $ tulj bna nowshirch nowshorch 150$ awch bna 50 balans arai yu

    Хариулах
  • 103.57.93.16
    2021/02/27

    ТВ-5-ын нэвтрүүлэг үзлээ. Оюутолгойн 66.0 хувийн 49.0 хувь нь СүБатболдынх юм биш үү?

    Хариулах
  • 202.9.40.111
    2021/02/27

    Энэ зөвхөн эхлэл.

    Хариулах
    • 83.28.4.122
      2021/02/27

      Тиимээ.эхлэл

  • 202.131.250.130
    2021/02/27

    Энэ хүмүүс дэндүү бэлэнчлэх сэтгэлгээтэй болчихжээ.дандаа л авна гэх юм.яаж энэ улс хөгжих вэ.

    Хариулах
  • 66.181.181.121
    2021/02/27

    Зөв одоо ард иргэддээ 1саяаа тараа. Бүх салбар ард иргэд ААНүүд хүнд байдалд бна. Оюунэрдэнээ

    Хариулах
    • 223.38.17.78
      2021/02/27

      май боовоо чамд бол түйч өгөхгүй шүлс авбал ав ац минь.