"Ард"-ын тэсрэлт

Б.Ариунзаяа
2021/02/28

Монголын хөрөнгийн зах зээлд урьд өмнө болж байгаагүй үйл явлууд өрнөж байна. Арилжааны дүн, хувьцаа өсөлт, зах зээлийн үнэлгээ нүдэндээ ч итгэмээргүй өөрчлөлт үзүүлж эхэллээ. Он гарснаас хойш хөрөнгийн зах зээл хүмүүсийн анхаарлыг хамгийн их татаж чадлаа. Тэр тусмаа Ард санхүүгийн нэгдэл. Тэд сүүлийн хоёр сарын турш хүмүүсийн ярианы сэдэв болж байна.

Хүчтэй, хамтдаа уриа дэвшүүлсэн тус компанийн харилцагчдын тоо ч өссөөр, Монголын хамгийн олон харилцагчтай, хамгийн олон хувьцаа эзэмшигчтэй анхны компани болж байна.

Тэдний нэгж хувьцаа 10 мянга давлаа. Койн нь мөн л өсөлт үзүүлж, олон хүн авах, зарах үйлдэл хамгийн их хийж байна. Эдгээр өсөлтийг нэг хэсэг нь хөөс гэж үзэж байгаа бол нөгөө талд энэ зөвхөн эхлэл төдий гэж ярих. Санхүүгийн зах зээлд сонин, содон үзэгдэл энэ болж байна. Зах зээл бужигнаж байна, зарим нь сандарч байна. Тэвдэж байна. Гайхаж байна, эргэлзэж байна, хүмүүс баярлаж байна.

Харин өнөөдөр Монголд хууль эрх зүйн шинэ орчин үгүйлэгдэж байна. Зах зээлд тэсрэлт гарч, хөгжил нь улам хурдсаж эхэллээ. Харин үүнийг зохицуулах хууль эрх зүйн орчин, журам тодорхой бус, ойлгомжгүй хэвээр байна. Бид дэлхийтэй зэрэгцэх гэтэл чөдөр тушаа нь хоцрогдсон, бүхнийг хааж боосон хууль, журам болж мэдэх нь. Боломжийг хүртэх замд хуучинсаг хандлага бүхнийг гацааж, няцаах талтай. Техник технологийн ололт айсуй хөгжлийг цаг хугацаа хэмнэн авчирч байна. Гар утасны хөгжил шиг, Apple, Samsung компанийн өрсөлдөөн шиг ширүүсэж байна.

Ард санхүүгийн нэгдэл Богд банкны стратегийн хөрөнгө оруулагч болж байгаагаа саяхан зарласан. Дахиад мөн л хэд хэдэн томоохон хэлцэл хийж байгаа гэх жиг жуг сонсогдож буй. Банкны хөрөнгө оруулагч болохоо тэд анхнаасаа л зарлаж байсан. Өдөр болгон шинэ мэдээлэл, зогсоо чөлөөгүй өөрчлөлт энэ компани дотор чухам өрнөх аж. Юу болоод байна вэ гэж зарим шинжээч нар бичиж байна.

Хөрөнгийн зах зээл улам сонирхолтой болж байна. Түүний хажуугаар Ард Койн бүр их сонирхол татаж эхэллээ. Хөрөнгө оруулалтын шинжийг агуулсан урамшууллын оноо анх удаа 300 дахин өсөв. Биржийн өдрийн арилжааны дүн ч рекорд эвдэж эхэллээ. Манай унтаа байсан хөрөнгийн зах зээл сэрж, сэргэж байна. Хүмүүсийн анхааралд өртөж байна. Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 3.5 их наяд болж, түүхэн дээд үзүүлэлт энэ боллоо. Банкны хадгаламж суларч, хөрөнгийн шилжилт өрнөж байна. Үндсэндээ санхүүгийн зах зээл идэвхжиж ирлээ.

Өсөлт, уналт үргэлжлэх нь зах зээлийн хууль. Ийм үед өөрийн эрсдэлээ тооцож байж хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй гэдгийг ч зарим шинжээч сануулсаар. Богино хугацаанд их ашиг олох гэж, гэнэт баяжих гээд бид алддаг. Байраа эсвэл машинаа зараад Койн авч байгаа бол том эрсдэл хүлээж буй хэрэг. Ингэж хөрөнгө оруулалт хийж болохгүй шүү гэж "Ард" -ын Ганхуяг захирал ч өөрөө хэлж байна.

Мөн өсөлтийн хажуугаар хор хутгах, үгүйсгэх, зах зээлийг бужигнуулах, хүмүүсийг төөрөгдүүлэх нэгэн ч өөрөө сайн дураараа энэ зуур гараад ирэх. Олон хүнийг хөрөнгө, санхүүгийн зах зээлд Ард авчирч байна.

Ав, авсан хэдээ дар гэж "Ард" -ынхан хэлээд байгаа. Өнөөдрийн бус хожмын өсөлт, өгөөж, мөн эрсдэл хамт явааг тооцож хөрөнгө оруулалт хийгээрэй гэж дахин сануулах. Ард санхүүгийн нэгдэл олон охин компани төрүүлсэн. Энэ болгон нь зах зээл дээр өсөлт үйлдвэрлэж, үйл ажиллагаа нь жигдэрч, тэргүүлж байгаа нь үнэн. Хувьцаа, Койн авах гэж байгаа бол компанийн засаглал, ил тод байдал, санхүүгийн тайлантай нь жич танилцаарай. Тэнд ирээдүйн төлөв бий. "Ард"-ын тэсрэлт үнэндээ ангайлгаж байна. 



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.131.243.186
    2021/03/01

    Монголчууд мөнгөтэй болж болохгүй юу Энэ бол сүлжээ биш ирээдүйдээ оруулж байгаа хөрөнгө оруулалт шүү Монголчууд аа

    Хариулах
  • 192.82.69.124
    2021/02/28

    Үхэр монгол юмдаа. Сайн яваа нэгнээ доош нь татна. Монголчууд мөнгөтэй болж байна хэн хохирчход байгаа юм.

    Хариулах
  • 202.126.90.134
    2021/02/28

    сүлжээний бизнэсийн нэг хэлбэрүү.....баахан амьтан өрөнд оруулж өтөнд идүүлэв дээ...тэр цагт уучлахгүй байх шүү

    Хариулах
  • 66.222.163.98
    2021/02/28

    Сайн тал нь залуус Мэдлэгтэй болж бна, Муу тал нь Ганхуяг зальт этгээд ,Хадгаламж зээлээс эхлээд, биткойн гэх мэт ...Олон зуйлд залуусын толгой эргуулж , хохироосон этгээд шд, Болгоомжтой оролцоцгоо, бага монгоор....

    Хариулах
    • 203.212.111.183
      2021/02/28

      Ганхуягын ард санхүүгийн нэгдлийн хувьцаа авсан хүмүүст бүгд ашиг хийж байна ш дээ сайн яваа нэгэндээ битгий атаарх