Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөл хуралдлаа

Админ
2021/03/04

Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 01 дүгээр тогтоолоор Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дэд зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталсан. 

Тус дэд зөвлөл өнөөдөр буюу 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Хууль зүй, дотоод хэргийн яаманд хуралдлаа. 

Хуралдаанаар дэд зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиг үүрэг бүхий улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 676 хамтарсан багийн санхүүжилт, хүчирхийлэл үйлдэгчийн зан үйлд нөлөөлөх сургалтыг чанаржуулах, Хүүхдийн эрхийн хууль зүйн хорооны ажиллах журмыг шинэчлэх, үйл ажиллагааг сайжруулах, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн асуудал хариуцсан цагдаагийн алба хаагчдыг чадавхжуулах гэх мэт асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.212.118.220
    2021/03/04

    Би энэ байгууллагыг үнэхээо урьдчилан сэргийлэн ажилладаг гэдэгт үнэхээр эргэлзэж байна

    Хариулах