ЦЕГ-аас яг одоо /2021.04.05/ Н.Түвшинбаяр аваргатай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү " 4 дүгээр сарын 2-ны өдрийн 21 цагт Хан-Уулын дүүргийн 1 дүгээр хороо "Залуу монгол" корпорацийн байранд хүмүүс зодолдож байна гэх дуудлага, мэдээлэл ирсэн. Тухайн гэр болсон газар цагдаагийн байгууллагынхан очиж, холбогдох гэрчүүдээс мэдүүлэг авсан. Хохирогч Энхбат Гэмтлийн эмнэлэгт эмчлүүлж байгаа. Сэжигтэн Түвшинбаяраас мэдүүлэг авсан. Тухайн хүний эмчлүүлэх хүсэлтийг хангаж,  өчигдөр орой хойшлуулшгүйгээр баривчилсан. ЦЕГ-аас Эрүүгийн хуулийн 11 дүгээр зүйлийн 1-т зааснаар /Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан/ зүйл ангиар хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналаа прокурорт хүргүүлсэн.  Мөн сэжигтэн Н.Түвшинбаярын гэмтлийн зэргийг нь тогтоолгохоор гэмтэл согогийн үндэсний төвд хандсан" гэлээ.