19 настай залуучууд юуны учир гэмт хэрэг үйлдэж, оргон зугтаасныг судалж байна

 Хилийн цэргийн алба хаагчид харуулын даргаа буудаж хөнөөсөн хэргийн талаар ХХЕГ-аас тайлбар хийж байна

- Говь-Алтай аймаг дахь хилийн 0214 дүгээр ангийн дугаар салбарын хилийн харуулд үүрэг гүйцэтгэж байсан Ховд аймгийн Чандмань сумын харьяат байлдагч Х, Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат байлдагч М нар нь 2021 оны дөрөвдүгээр сарын 08-ны 18.30 цагийн орчимд харуулын даргаар үүрэг гүйцэтгэж байсан ахлах ахлагч Г-г буудан амь насыг нь хөнөөж, зэвсэглэн харуулын байрлалаа орхин оргосон хэрэг гараад байна. 

- Одоогоор цэргүүдийг олохоор Говь- Алтай аймгийн Цагдаа болон Тагнуулын байгууллагын бүрэлдэхүүн ажиллаж байна. Алтай сумаас 50 орчим км газарт мотоциклээ орхиод явсан байна. Мөрөөр нь орж, шалгаж байна. 

- Хэргийн талаар хамт манаанд гарч байсан хоёр цэргийн албан хаагч мэдээлэл өгсөн. Тухайн цэргүүдээс дарамт шахалт байсан уу гэж асуухад ямар нэгэн дарамт шахалт үзүүлж байсан тохиолдол байхгүй.  Харин ч манай харуулын дарга цэргүүдтэйгээ их найрсаг харилцаатай, оюунлаг, шүлэг уншиж өгдөг байсан гэж урьдчилсан байдлаар мэдүүлсэн.

-  Оргосон хоёр цэрэг өнгөрсөн намар цэрэгт татагдсан. Хилийн цэрэгт цэргүүдийн сэтгэл судлал дээр офицерууд ажилладаг. Тэдгээр цэргүүдэд ямар нэгэн сэтгэлзүйн асуудал байгаагүй. 19 настай хүүхдүүд  тухайн мөчид яагаад гэмт хэрэг үйлдэж, өргөсөн тангарагаа зөрчиж, эх орны хилээ орхих болов гэдгийг судалж байна. 

- Ер нь манай хилийн цэрэгт дарамт, шахалтын асуудал таслан зогссон.  Цэргийн албан хаагчтай дүрмийн бус харьцах, өшиглөх цаашлаад цохиж, зодсон тохиолдолд ажлаас нь чөлөөлдөг болоод 10 гаруй жилийн нүүр үзэж байна. 

- Талийгаач манай хамгийн сайн харуулын дарга байсан. Өнгөрсөн жил зохион байгуулагдсан хилийн сэдэвт шүлгийн уралдаанд дэд байранд орсон” гэлээ.