Дуучин Т.Дэлгэрмөрөнд өнгөрсөн гуравдугаар сард эхлэн цагдаагийн байгууллагад шалгагдаж эхэлсэн. Түүнд холбогдох шүүх хурал өнөөдөр болжээ. 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас зөрчилд холбогдогч Т.Дэлгэрмөрөнд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар /Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон/,

Мөн хуулийн 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар /Хүүхдийн бие махбодод халдсан, эсхүл үл хайхарсан, эсхүл хүүхдийн дэргэд архидан согтуурсан, мансуурсан, хүчирхийлэл үйлдсэн/,

Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар /Мансуурсан/ тус тус шийтгэл оногдуулахаар Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн байна. 

Улмаар өнөөдөр шүүх хурал нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон ч хойшилжээ. 

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Т.Дэлгэрмөрөн хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан тул зөрчлийн шүүх хуралдааныг 2021 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 14 цаг хүртэл хойшлуулсан байна.