МҮОХ-ын ерөнхилөгч Н.Түвшинбаяр өнөөдрөөс үүрэгт ажилдаа оржээ.

 Тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 2-ны өдөр согтуугаар Улсын начин Э.Энхбатыг зодож хүндээр гэмтээсэн. Тодруулбал, Н.Түвшинбаяр нь 2021 оны дөрөвдүгээр сарын 2-нд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Э.Энхбатыг тодорхойгүй шалтгаанаар зодож, түүний биед  хүнд гэмтэл санаатай учруулсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан цагдан хорьсон. 

Тэрбээр 40 гаруй хоног саатуулагдсны эцэст тавдугаар сарын 20-ны өдөр суллагдсан юм. Ингэхдээ шүүх түүнд хилийн хориг тавьсан билээ.