2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр иргэн Д.Мөнхбатад Цагдаагийн байгууллагаас Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу /Гамшгаас хамгаалах хууль зөрчих/ 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох арга хэмжээ авчээ.
Улмаар иргэн Д.Мөнхбат эрх бүхий албан тушаалтны шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд гомдол гаргасныг шүүх хүлээн авч 2021 оны 06 дугаар сарын 04-ны өдөр хянан хэлэлцээд:
Д.Мөнхбатыг Үндсэн хуулиар олгогдсон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх болон хэвлэн нийтлэх эрхээ эдэлсэн төдийгүй Солонгос улсаас эрүүл ирээд Энхсаран сувилалд 21 хоногт тусгаарлалтад байх явцдаа короновирус / ковид19/ өвчнөөр өвчилж хохирсон тухайгаа өөрийн цахим хуудсаар нийтэд мэдээлэл тавьсаныг хууль зөрчсөн гэж үзэх боломжгүй гэж шүүх дүгнээд түүнд оногдуулсан 500.000 төгрөгөөр торгосон шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Уг нь бух талаараа хохирогч нь Д. Монхбат л бхад бас хохирсон дээрээ хохирч торгууль толох арай шуу Энхсаранг сувилалыг Д. Монхбат шуухэд огох ёстой бус уу
Ардчилсан нийгэм гэх мортлоо унэн бодит байдлыг хэлж илчилж болдоггуй Худал хуурмагтай эвлэрээд л амьдарч бх ёстой юу Ядаж шуух нь унэний талд зогссон нь яамайдаа
Зөв
Heterhii shn setgeltei orovch shudraga bi tsagdaa hezee ch bolohgui hunii muu uzeh durgui hund muu yum hiih durgui shudraga bhiiig erhemeldeg muu hun bolii gvl tsagdaa bol
Үнэн ялах ёстой. Худлаа шийтгэл ногдуулсан цагдаад хариуцлага хүлээлгэх ёстой.
Ashguidee. Novshiin tsagdaa nar dandaa huuliig mushgin guivuulj ashiglanaa. Novshnuud
za bolj dee unen uneniig helsen hun buruutah yosgui