С.Амарсайхан: Улсын баяр наадмыг хойшлуулж болно, халдвар буурахгүй бол цуцалсан ч болно

Б.Ариунзаяа
2021/06/14

Улсын онцгой комиссын ээлжит хуралдаанаар вакцинжуулалтын явц,  дархлаажуулалтын дараах өвчлөлийн эмнэлзүйн байдал, вакцины үр нөлөө, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж дараах шийдвэрийг гаргалаа.

 Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1 дүгээр тунд хамрагдалт 91 хувь, 2 дугаар тунд хамрагдалт 77,2 хувьтай байна.

ХӨСҮТ-өөс вакцины дараах эсрэг биеийн тогтоцын талаар болон вакцины үр нөлөөгийн судалгааг хийжээ. Уг судалгаагаар вакцинжуулалтад хамрагдсан иргэдийн 88 хувийг нас баралтаас, 75.4 хувийг халдвар авсан иргэдийн хүндрэлээс сэргийлж байгааг тогтоосон байна. Халдвараас нас баралтын гол шалтгаанд суурь өвчтэй иргэд дийлэнх хувийг эзэлж байгаа бөгөөд уушигны хатгаа, бөөрний дутагдал, чихрийн шижин, хорт хавдартай иргэд илүү өртөмтгий байгааг ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр хэллээ. Тэрээр  “Вакцины бүрэн тунд хамрагдаад халдвар авахгүй гэж ойлгож болохгүй. Вакцины хоёр тунд хамрагдсан ч халдвар дамжуулагч болох эрсдэлтэй байгааг тооцоолж халдварын дэглэмийг сайтар мөрдөх хэрэгтэй” гэв.

“Вакциныг үгүйсгэх зориудын гэмээр хандлага сүүлийн үед нэлээд ажиглагдах боллоо. Вакцины сайн, муугаас болоод өвчлөл нэмэгдээд байгаа зүйл огт байхгүй гэдгийг энд хариуцлагатайгаар мэдэгдье.  Вакцин хийлгэснээр Та халдвар авах эрсдэл мэдээж эрс буурна. Вакцин хийлгэснээр халдвар авлаа гэхэд Таны өвчин амархан хүндрэхгүй байх, Таны амь нас эрсдэхгүй байх боломжтой” хэмээн Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэллээ. 

Улбар шар түвшинд халдвар хамгааллын дэглэмийг зөрчиж байгаа зарим аж ахуйн нэгжүүдэд хариуцлага хүлээлгэж, хатуу хяналт тавьж ажиллах чиглэлийг Шадар сайд хяналтын байгууллагуудад өглөө.  Мөн халдварын нөхцөл байдлаас шалтгаан элсэлтийн ерөнхий шалгалтыг эрсдэлгүй зохион байгуулахыг  БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нарт үүрэг болголоо. Шадар сайд С.Амарсайхан “Засгийн газар аль болох хатуу хөл хорио тогтоохгүй  байх бодлого баримталж буй. Нөхцөл байдал амаргүй байгааг ард иргэд, аж ахуйн нэгжүүд маань ойлгож, дор бүртээ хариуцлагатай байх нь чухал. Ялангуяа нийтийг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулмааргүй байна. 

Халдварын тархац нэмэгдэж, эрүүл мэндийн салбар ачаалал ихсэж байгаа учраас хүн хүчийг нэмэгдүүлэх үүднээс сургууль цэцэрлэгийн эмч нарыг нэмж ажилуулах, Анагаахын их сургуулийн төгсөх курсын оюутнуудыг хүртэл дайчлахаар зохион байгуулалтыг хийж байна. Ард иргэдийн маань эрүүл мэнд, амь нас хамгийн эрхэм чухал учраас Улсын баяр наадмыг хойшлуулж болно, халдвар буурахгүй бол цуцалсан ч болно. Шаардлагатай гэвэл цахимаар зохион байгуулах боломжтой. Энэ тухай саналаа Засгийн газарт оруулж шийдвэрлүүлнэ” гэлээ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.


Сэтгэгдэл (7)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.89.155
    2021/06/15

    Aimag sumdiin naadmiig hiihgui bh heregtei

    Хариулах
  • 192.82.71.172
    2021/06/15

    Huukin hohirogchid gohi ni

    Хариулах
  • 103.212.116.112
    2021/06/15

    Ард түмэн Хүрэлсүхийн албан тушаалын шуналын золиос боллоо.

    Хариулах
  • 103.212.116.112
    2021/06/15

    Хүрэлсүх чиний хувиа бодсон шунал ард түмнийг эрсдэлд оруулсан шүү муу бэртэгчин хулгайч..

    Хариулах
  • 66.181.161.48
    2021/06/14

    Угааса л вакцин хийгээгүй байхад ч 80хувь нь хөнгөн тусч байгаа биз дээ Энэ ер нь вакцин мөн үү

    Хариулах
    • 192.82.76.134
      2021/06/15

      харин тийм шүү өвчлөгсдийн 70 аас 80 хувь нь хөнгөн тусдаг байсан Гэтэл одоо бараг тал нь хүндэрч байх юм Энэ одоо ийм хүнд хувилбар ороод ирэв үү Вакцин гээд вирус шахаад байна уу үүнийг судалж болдоггүй байх даа Одоо ер нь маш хүнд байдалд орлоо шүү хөнгөн өвдөх хүн байхгүй болно гэдэг чинь маш олноороо үхнэ гэсэн үг шүү дээ Одоо хүнд хүн 600 маш хүнд 140 хүн байна энэ тоо цаашид өснө Энэ маш хүнд хүмүүс бараг л сайжирдаггүй гэсэн үхэл замаа алдах нь Одоо эмч нар минь 3 р тунгиын арга бодоо Гэхдээ Өөр вакцин хийнэ шүү Хятадыг бол хийх хэрэггүй шүү

  • 158.208.192.248
    2021/06/14

    Халдвар яаж буурах юм болдоо хөөрхий хэ хэ! Худлаа дөхүүлж байгаад хулгайгаар хуралдаж батлаад наадмаа хийнэ гээд дайрах гэж байгаа биз та нар! наад аргыг чинь мэдэх хүмүүс их олон болсон байх шүү!

    Хариулах