Энэ сарын 5-ны өдөр Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд 9 давхрын тагтнаас дүүжлэгдэж байсан гурван настай хүүг Тээврийн цагдаагийн албаны ахмад ажилтан аварчээ. Хүү гэртээ ганцаараа байсан бөгөөд цонхны тагтаар гаргах гэж байгаад унах шахсан байна. Бяцхан хүүг аварсан ТЦА-ны ахмад ажилтан, цагдаагийн бэлтгэл хошууч Л.Отгонбаяр энэ талаар “Амралтын өдөр гэртээ амарч байсан. Хажуу айлын хүүхэд уйлаад байхаар нь манай охин гарч хараад хүүхэд унах гэж байна гэдгийг хэлсэн. Тэгээд гарч харахад бага насны хүүхэд цонхны тагтнаас дүүжлэгдэж байсан. Тагтны хашлага давж хүүхдийг аварч, гэрт нь оруулж өгөхөд хүн байгаагүй. Хүүхэд хоёр гараараа дүүжлэгдэж байсан. Жаахан л удсан бол унах байсан” хэмээн ярьсан байна.
9 давхрын тагтнаас дүүжлэгдэж байсан гурван настай хүүхдийг аварчээ
Холбоотой мэдээ

Нийгэм · 10 цаг
Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна

Нийгэм · 10 цаг
Баянзүрх дүүргийн Гачуурт, Хуандайн ам орчмын цахилгааныг есдүгээр сарын 23, 24, 25-нд хязгаарлана

Улс төр · 11 цаг
Ахмад настан, зорилтот бүлгийн зайлшгүй шаардлагатай зарим эмийн үнийг 100 хувь хөнгөлнө

Нийгэм · 11 цаг
Есдүгээр сарын 24-нд уулархаг нутгаар нойтон цас орж, ихэнх нутгаар сэрүүснэ

Улс төр · 11 цаг
Д.Амарбаясгалан: Санаа бодол нийлээгүй, цөөнх болсон нэгнийгээ намаасаа хөөж, хуулийн байгууллагаар айлгаж байна

Нийгэм · 11 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!