Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны нэгэн зочид буудалд хоёр иргэн амиа хорлон нас барсан хэрэг гарсан.  Энэхүү хэрэг наймдугаар сарын 23-ны 18.00 цагийн орчимд болсон бөгөөд  нас барсан иргэд бусдад их хэмжээний мөнгөний өртэй байсан гэсэн мэдээлэл гараад байгаа юм.

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү: 

- Гэр бүлийн хоёр хүн зочид буудалд амиа хорлосон хэрэг гарсан. Одоогийн байдлаар 30-32 насны М, Б нар боомилсон байдалтай амь насаа алдсан нь тогтоогдсон. Цагдаагийн байгууллага камерын бичлэгийг нь шалгасан. Амь хохирогчид тухайн буудалд хэд хоносон байсан. Буудаллаж байх хугацаандаа өглөө гараад орой ирдэг байсан. Үхлийн шалтгааныг задлан шинжилгээний дүгнэлтээр тодорхой болно. Хэвлэл мэдээллийг хэрэгслээр гэрээслэл бичиж үлдээсэн, өр зээлтэй байсан тухай асуудал яригдаж байгаа ч нарийн судалж шалгасны дараа мэдээлэл өгнө. Тухайн иргэдийг амиа хорлоход хүргэсэн байж болзошгүй шалтгаан байсан эсэх нь мөрдөн шалгах ажиллагааны явцад ил болно. Талийгаачдын хүүхдүүдийг асран хамгаалагчид хүлээлгэн өгсөн.