Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт болж байна.
“Буян” компанийн захирал Б.Жаргалсайхан:
- Улс орон даяар архидан согтууралт дэндлээ. Архины онцгой албан татвар ХБНГУ-д л гэхэд манайхаас хэд дахин их. Хотод ч, хөдөөд ч согтуу хүмүүс. Уулын аман дахь амралтын газруудаар дүүрэн согтуу хүмүүс байна. Төр засаг үүнд анхаараач ээ. 800 жилийн өмнө монголчууд бид тарваган тахлаас амжилттай гарсан туршлага бий. УИХ-ын дарга Спиртийн татварын хуулийг яаралтай батлах хэрэгтэй.
Нөгөөтээгүүр, улсын төсөв бол нэг тогоо. Гэтэл энэ улсад ээж л ганцаараа хоол бэлддэг, ажил хийдэг. Аймгуудын Засаг дарга нар орон нутгийн төсвийнхөө 50 хувийг өөрсдөө бүрдүүлэх цаг боллоо. Тэд хэзээ болтол улсын төсвөөс татаас авч амьдрах юм бэ? Тэгсэн атлаа улс орны хөгжилд хувь нэмэр оруулахгүй байна.
Тээврийн улмаас юмны үнэ 3-5 дахин өслөө. Хэд хэдэн санал байна. Түүхий эд ачсан галт тэргүүд буцахдаа хоосон ирдэг байдлыг болиулж, хориглох хэрэгтэй. Экспортыг дэмжье гэж олон жил ярьж байна. Нүүрсний хэмжээ хэд дахин нэмэгдчихээд байна. Гашуунсухайтад чөлөөт бүс байгуулбал нүүрсний экспорт өснө. Машинаа нэмээд ч нүүрсний гаргалт өссөнгүй. Эх орондоо худалдаагаа хийе. БНХАУ-ын эрхшээл орчихоод байна.
ОХУ манайд 40-60 хувийн худалдааны татвар тавьсан. Худалдааны яамыг хурдан байгуулах хэрэгтэй. Япон Улстай чөлөөт худалдааны гэрээ байгуулсан ч тэд бидэнд хуучин машинаа борлуулдаг нь бидэнд алдагдалтай. Тяньжинд гацсан чингэлгийн 60 хувь нь машинууд байна. Машиныг нь авсан болохоор сэлбэг хэрэгслээ бас худалддаг. Яагаад япончууд манай улсад шинэ технологи нэвтрүүлсэнгүй вэ, шинэ үйлдвэр барьсангүй вэ.
Төгсгөлд нь бензинээс онцгой албан татвар авдаг жишгийг эргүүлэн тогтооё. Манайх шиг татваргүй улс алга. Тиймээс жорлондоо орохдоо машин унах шахуу байдалд орчихоод байна. Төрийн ордныг тойроод битүү приүс. Өглөө ирээд зогсчихдог. Үүнээс болж түгжрэл үүсэж, хаашаа ч явах гарцгүй, ажил хийж болохгүй байна. Зунжин хөдөө яваад, намар бөөн хурал хийдэг амьдралын энэ хэмнэлээ өөрчлөх цаг боллоо гэв.
Тэгээд дарга нар, мөнгөтэй хүмүүс л машин унаад үлдсэн нь боолын ажлаа хийгээд явган яв гэж байгаа хэрэг үү.Явган хүн алхахад энэ замууд үнэхээр хэцүү байнаа.Явж байснаа яг баруун зүүн эргэнгүүтээ луусаад шороо, шалбааг эсвэл шууд машин замтай нийлж ч байх шиг Болдог өол алхаад л явмаар байна.Гэвч алхаж яваад машинд дайруулж үхэх эсвэл машинтай хамт бүтэн уулзвар тойроод алхахыг хэн ч хүсэхгүй шүү дээ.Машинаас татгалзахыг уриалж байгаа бол ядаж явган хүний замаа тавиад, энд тэндхийн тойрог давхар тхйроод байхгүй шууд хөндлөн гардаг дохиотой гарц болголдоо.Машин унах луртай нь явган хүний гарц болгонд зогсоод л явна биз.Японд бол тийм л байдаг.Бараг л 50метр орчимд явган хүний гарц байдаг.Гэтэл машин замаа товч хийчээд явган замаа бүх л бүтэн гүүрэг гарц болгочихоор хүн тэгэж хол алхах уу.Энэ шинэ гүүр нь хүртэл замгүй ч байх шиг.Явган хүн зэрэгцээд л алхаж байна.Энж хот чинь жирийн ард иргэдэд зориулагдахаа байгаад удаж байна
тэнэг дээрээсзөнөг залгаж
Америкийн зуслан шиг байшин дотроо оо тэй боломоор
Овоо гайгүй юм ярьж байгаад хадуураад тэнэгтээд байх юм. Ард түмэн чинь ядуу байгаа учраас хамгийн хэмнэлттэй хямд приусээ авч унаж байна. Жагаа ажил хөөцөлдөх гээд явахаар зогсоол олдохгүй байгаа хэдэн зогсоолыг нь приуснүүд нь эзэлчихсэн бухимдаад байх шиг байна. Улаанбаатар зогсоолуудынхаа асуудлуудыг цэгцэлчихвэл түгжрэл бага ч гэсэн буурна шүү. Томоохон зогсоолуудыг доошоогоо 2 3н давхар болгох хэрэгтэй. Хамгийн түрүүнд Сүхбаатарын талбайн зогсоолыг доошоогоо 2-3 давхар болгож барь. Дараа нь төрийн байгууллагуудыг хотын төвөөс зайлуул төрийн үйлчилгээ цахим болчихсон учраас очиж үйлчилгээ авах шаардлага алга. Албан тоот хүсэлтээ цахимаар өгч чадахгүй байгаа бол шуудан ашиглана биз.
bagtahgui, daats ni hetersen hotod hun amiinh ni tal ni chihcheed, uls zogsooloo shiid geed dembereldeed bgarai.