#Шууд: АМГТГ-аас автобензиний нөөц, хомсдол үүссэн гэх асуудлаар мэдээлэл хийж байна.
Өнгөрсөн долоо хоногт Улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 29 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байна. Үүнээс А-80 автобензин 40, Аи-92 автобензин 24, дизелийн түлш 31, ТС-1 онгоцны түлш 12 хоногийн нөөцтэй байна хэмээн мэдээлж байсан билээ.
АМГТГ-ын дарга Ц.Эрдэнэбаяр:
- Монгол улсын автобензины гол нийлүүлэгч бол ОХУ-ын Роснефть компани. Энэ компани жил болгон 9 дүгээр сард урсгал засварт ордогтой холбогдуулан нийлүүлэлтээ багасгасан. Тиймээс зөрүүг нь БНХАУ-аас авахаар ААН-үүд болон Улаанбаатар төмөр зам, Зам тээврийн яам, Гадаад харилцааны, Гаалийн Ерөнхий газруудтай хамтран ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар газрын тосны бүтээгдэхүүний 28 хоногийн нөөцтэй, Аи-92 автобензин 21, дизелийн түлш 35, А-80 автобензин 40, ТС-1 онгоцны түлш 12 хоногийн нөөцтэй байна. Иргэдийн хэлж байгаачлан шатахууны хомсдолын асуудал үүсээгүй. Гэхдээ тодорхой хэмжээний нөөц багассан. Үүний дагуу зарим ААН-үүд хязгаарлалт хийсэн байна. Аль болох хязгаарлалт хийлгэхгүй байх тал дээр анхаар байна.
- Үнэ нэмэгдэх ямар ч нөхцөл байхгүй. Учир нь 9 дүгээр сарын хил үнэ өмнөх сараас 34 ам доллараар тонн тутамдаа буурсан. Тиймээс үнэ өснө, хомсдол үүсэж байна гэдэг ташаа мэдээлэл гэдгийг онцолъё.
- Өчигдрийн байдлаар 71 ШТС-аас мэдээлэл авахад 13 нь түгээлт хийхгүй байна. Энэ нь нөөцтэй холбоотой.
- АМГТГ-аас шатахуунаа 100 төгрөгөөр буулгах шаардлагыг ААН-үүдэд тавьж байгаа. Учир нь Аи-92 автобензины улсын нөөцийн хэмжээг 30 мянган тонн хүртэл нэмэгдүүлэх ЗГ-ын тогтоол гарсан. Харин ААН-үүд нөөц ороод ирвэл шатахууны үнээ буулгаж болно гэх тайлбарыг өгөөд байна.
Ажлын садаа албан тушаалын бөглөөс энэ нэг худалч новш гай болохоор зай болооч?аливээ чиний өнөөх нэг хоногын дотор бензин зуун төгрөгөөр хямдрана гэсэн чинь,чам шиг хогын юмнууд ажлын байрны бөглөөс болсоноос хууль зөрчигдөж бид хохирч байна ЗАЙЛААЧ