Нүүрс тээврийн жолооч машиндаа нас барсан хэрэг гарчээ. Тодруулбал, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шивээхүрэнгийн уурхайгаас БНХАУ-руу хил гарахаар ээлжээ хүлээж байсан “Говийн нар” компанийн нүүрс тээврийн жолооч ачигдөр машиныхаа кабинд нас барсан байна. 

Хилээр нэвтрэх нүүрс тээврийн жолооч нарт квот тогтоосноос улбаалж жолооч нар олон хоногоор дугаарлаж, машиндаа амьдрахаас өөр аргагүй нөхцөл үүсээд байгаа юм. 

Харамсалтай нь өчигдөр МАК-аас дугаарласан жолооч нарыг тусгаарлах байр руу зөөх гэж байх үед уг  хэрэг болжээ. 

Цагдаагийн байгууллагаас хэргийн газрыг хамгаалалтад авч, шалгаж байна.