Энэ сарын 9-ны өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо Буянт-Ухаа II хорооллын 1042 дугаар байрны нэгдүгээр давхарт байрлах Капитрон банкинд халдлага гарсан талаар бид мэдээлсэн. Тодруулбал тус банкны тооцооны төвийн банкны ажилтан Г.Т-г ганцаараа ажиллаж байх үед 40-50 орчим насны этгээд гаднаас орж, хутга тулган ноцолдож дээрэмдэхийг завдсан юм.
Цагдаагийн алба хаагчид хэргийг үйлдсэн этгээдийг тасралтгүй эрэн сурвалжилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсны дүнд 2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр уг хэргийг үйлдсэн байж болзошгүй 46 настай, эрэгтэй Э гэгчийг урьдчилсан байдлаар тогтоож баривчилан таслан сэргийлэх хойшлуулшгүй арга хэмжээ авчээ.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.2 зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэж, Хан-уул дүүрэг дэх цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтэст мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!