БНХАУ-аас энэ сард багтаж 3 удаагийн ачилтаар 150 вагон нийт 8250 тонн АИ-92 автобензин импортоор орж ирэх байсан бол дахин 50 вагон нэмэгдсэн талаар Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ.
Хятадын тал Монгол Улс руу АИ-92 автобензин тээвэрлэх 200 вагоныг тус улсын төмөр замын 9 дүгээр сарын хуваарьт нэмэлтээр оруулж, ачилт, тээвэрлэлтийг тусгай горимоор зохион байгуулж буй.
Тодруулбал, эхний ээлжийн 50 вагон 2021.09.26-ны өдөр, хоёр дахь ээлжийн 50 вагон 2021.09.27-ны өдөр, 3 дахь ээлжийн 50 вагон өчигдөр буюу 2021.09.28-ны өдөр тус тус Замын-Үүд боомтоор оржээ. Харин нэмэлт буюу 4 дэх ээлжийн 50 вагон Хөх хотоос ачигдан өнөөдөр 12 цагт Эрээн боомтод ирсэн байна.
Ийнхүү БНХАУ -аас энэ сард нийт 11,000 орчим тонн автобензин нийлүүлээд байна.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!