Өнөөдөр энгийн арилжаагаар 32 хувьцаат компанийн 295,582,624 төгрөгийн үнийн дүн бүхий 953,453 ширхэг хувьцаа арилжигдсанаас 4 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 23 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 5 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. 

Үүнээс "Таван толгой" ХК (TTL +0.82%) болон "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн" ХК (ERDN +0.75%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Дархан нэхий" ХК (NEH -7.21%) болон "Сүү" ХК (SUU - 6.39%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 121,845 ширхэг нэгж эрхийг нийт 45,384,849 төгрөгөөр арилжигдсан байна. 

Компанийн бондын арилжаагаар 44 ширхэг бондыг 4,392,000 төгрөгөөр арилжаалсан байна. ТOП-20 индекс 1.63 хувиар буурч, 41679.21 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,875,144,185,208 төгрөг боллоо. 

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.