No Double Standard хөдөлгөөний зохицуулагч н.Монголхүү, Э.Одбаяр нарын залуучуудыг цагдаагийн байгууллагаас 48 цагийн хугацаатайгаар саатуулаад буй. Иймд зарим иргэд ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарыг огцрохыг шаардаж, тус яамны гадна суулт хийж хоносон.
ЦЕГ-ын МБА-ны дарга, цагдаагийн хурандаа Б.Батсуурь:
- Иргэн Д.Монголхүүгийн хувьд, есдүгээр сарын 30-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд бүртгэлгүй жагсаал, цуглаан зохион байгуулсан. Улмаар цагдаагийн байгууллага мэдэгдэл шаардлагыг хүргүүлсэн ч хүлээн аваагүй, хууль сахиулагчийн үйл ажиллагааг эсэргүүцсэн. Сүхбаатар дүүргийн прокурорын газар нотлох баримтыг хүргүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23 дугаар зүйлийн 1-д заасны дагуу хэрэг бүртгэлийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан.
Мөрдөн ажиллагааны явцад иргэн Д.Монголхүүг цагдаагийн байгууллага удаа дараа дуудсан боловч ирээгүй, мэдэгдэл хуудас хүлээж аваагүй тул СБД-ийн шүүхээс захирамж гаргаж, цагдаагийн байгууллага хойшлуулашгүй үйл ажиллагаа явуулж, 48 цагийн хугацаатай баривчлах арга хэмжээ авсан.
Цаашид Цагдаагийн байгууллагаас хууль ёсны тавьсан шаардлагыг эсэргүүцэж, түүнийгээ олон нийтэд турхирдаг үйл ажиллагааг шалгаж, хууль тогтоомжийн дагуу холбогдох арга хэмжээг авч ажиллах болно" гэх тайлбарыг хийжээ.
Цагдаагийн шаардлага нь хуульд нийцээгүй хувь хүний үзэмжээр тавигдсан шаардлага бол биелүүлэх албагүй биз дээ
barivchilah ni zuv shuu.Turuu hundleh heregtei.Hen durtai ni tur zasag turin tsagdaagaa doromjloh ni mash duruu
Nyambaatariin taviuluuluud. Ene tsagdaa nar dotor oligtoi amitan bhgui
ЦАГДААгийн байгууллага яамныхаа сайдын заавар, тушаалаар хөдөлж байгаа. БУРУУТАН бол Нямбаатар сайд. Нямбаатар явсан газар бүр будлиан гарч байна. БОКСын холбоог хар, эрхээ авсан тамирчдыг КОВИДСОН болгож нөгөө тамирчнаар нь сольж байна. ЯАНА даа
Цагдаачсан улс маргааш чамайг чирнэ. Эсвэл чии долоож амиа залгуулна. Өмнөх түүх туршлагаасаа хар
zob b na,stagdaa ajilaa hii,huuligui vm shig abiraldag boljee.
Хөөрцөн гөлгийг ганцруу шаа