Улсын хэмжээнд ХҮНСНИЙ ТАЛОН-гүй 7 сум, 3 баг, 1 хороо байна

Б.Ариунзаяа
2021/10/12

Зорилтот бүлгийн иргэдийн хүнс тэжээлийн баталгааг хангах зорилгоор 2009 оноос эхлэн ХҮНСНИЙ ТАЛОН-ыг олгож эхэлсэн.  Ирэх жил уг дэмжлэгт 33,2 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвт тусгажээ. Энэ нь өнгөрсөн жилийнхээс 0,5 тэрбум төгрөгөөр буурсан үзүүлэлт юм. 

Учир нь энэ жил Хүнс, тэжээлийн журамд өөрчлөлт орсон. Журмын өөрчлөлтөөр хүнсний дэмжлэг 2 жилийн хугацаатай болж, хөдөлмөр зуучлалд эс хамрагдвал хүнсний дэмжлэгээс хасахаар тусгасан юм. 

Өнөөдрийн байдлаар: 

- 220 мянган иргэн ХҮНСНИЙ ТАЛОН  авч байна.

- ХҮНСНИЙ ТАЛОН  авч байгаа иргэдийн 46 хувь нь буюу 115 мянган иргэн нь хөдөлмөрийн насны иргэд

Нийслэлд:  

 - Сонгинохайрхан дүүрэгт 30619 хүн буюу 5425 өрх /хамгийн их/
- Баянзүрх дүүрэгт 14355 иргэн буюу 2610 өрх   ХҮНСНИЙ ТАЛОН авч байна. 

Орон нутагт:  

- Баян-Өлгий аймаг 14621 иргэн буюу 2532 өрх
- Хөвсгөл аймагт 14494 иргэн буюу 2700 өрх
- Өвөрхангай 14062 иргэн буюу 2704 өрх  тус ХҮНСНИЙ ТАЛОН авч байгаа нь хамгийн их байна.


Долдугаар сараас хойш 5766 иргэн ХҮНСНИЙ ТАЛОН-оос хасагджээ

- ХНХЯ-наас судалгаа хийж, орон сууцтай, 2 дээш машинтай, 200 дээш малтай 1435 өрх буюу нийт 8475 иргэн ХҮНСНИЙ ТАЛОН авч байгааг тодруулжээ. Улмаар,

- Долдугаар сард 449 өрх

- Наймдугаар сард 1435 өрх

- Есдүгээр сард 1561 өрх

- Аравдугаар сард 2321 өрх хүнсний талоноос хасагдсан байна. 

Иргэд нь ХҮНСНИЙ ТАЛОН авдаггүй сум, баг, хороод

- 2019 оны нэгдүгээр сард Говь-Алтай аймгийн Алтай сум
- 2020 оны нэгдүгээр сард Сэлэнгэ аймгийн Бугант сум
- 2020 оны аравдугаар сард Говь-Алтай аймгийн Баянтоорой тосгон
- 2021 оны гуравдугаар сард Дорноговь аймгийн Сайхандулаан сум
- 2021 оны долдугаар сард Хэнтий аймгийн Баян-Овоо сум
- 2021 оны долдугаар сард Өмнөговь аймгийн Хүрмэн сум
- 2021 оны наймдугаар сард Дорноговь аймгийн Алтанширээ сум
- 2021 оны аравдугаар сард Дархан-Уул аймгийн 11, 12, 16 дугаар баг
- 2021 оны аравдугаар сард Баянгол дүүргийн 2 дугаар хороо ХҮНСНИЙ ТАЛОН авдаг өрхгүй болсон байна.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.55.188.101
    2021/10/13

    энэ заваан юмыг болиулаасай

    Хариулах
  • 202.126.88.190
    2021/10/13

    Ийм их ажил хийдэггүй идэгчид байхад монгол улс яаж хөгжих вэ.монголын сүйрэл

    Хариулах