Мөнгө угаах 45 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүллээ

Админ
2021/10/18

йЭнэ оны гуравдугаар улирлын байдлаар прокурорын байгууллага нийт 284 мөнгө угаах гэмт хэрэгт хяналт тавьж, 45 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүллээ.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулсан мөнгө угаах гэмт хэргийн 11.9 хувь нь дангаар, 88.1 хувь нь бусад гэмт хэрэгтэй давхар зүйлчлэгдэн шалгагдсан байна.

Тодруулбал, 32 хувь нь татвар төлөхөөс зайлсхийх, 26.4 хувь нь залилах, 9.6 хувь нь хөрөнгө завших, 8.8 хувь нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах зэрэг гэмт хэргүүдтэй давхар шалгагджээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна