Нүүрсний экспорт нэмэгдэж байгаа талаар Уул уурхай хүнд үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Хилийн боомтуудаар нэвтрэх нүүрсний экспорт өсч, сүүлийн гурван 7 хоногийн хугацаанд (2021.09.24-10.14) нийт 6919 автомашин, 2017 вагон нүүрс хилээр гарчээ.
Энэ нь өнгөрсөн 8,9 дүгээр сарын гурван 7 хоногийн үзүүлэлттэй (2021.08.27-09.16) харьцуулахад 60 орчим хувиар өссөн үзүүлэлт аж.
БНХАУ-ын Эрээн хотод халдвар гарсантай холбогдуулан хилээ хаасан. Тус боомтоор нүүрс бага хэмжээгээр гаргадаг учир нөлөөлөөгүй байна.



Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!