Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2021.10.27/  болж  байна. Өнөөдрийн хуралдаанаар:

  • Цар тахлын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ,
  • Авлигын эсрэг ажлын хэсгийн мэдээлэл,
  • Улаанбаатар хотод хөгжлийн санхүүжилтээр хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн тухай,
  • Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай,
  • Гашуунсухайт, Замын-Үүд боомтын өнөөгийн нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээ,
  • Хөшигийн хөндийд суурьшлын шинэ бүс бий болгох ТЭЗҮ, тооцоо, судалгаа, төлөвлөлт зэрэг 27 асуудалтай  танилцах болон хэлэлцэхээр төлөвлөөд байна. Хурлаар хэлэлцсэн асуудлын талаар 14:00 цагт мэдээлэл хийх товтой байна.