Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өчигдөр болохоор товтой байсан.
Гэвч шүүгдэгч Д.Жаргалсайхан болон шүүгдэгч Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарын өмгөөлөгч Н.Ууганцэцэг Covid-19 туссаны улмаас шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, шүүгдэгч Ш.Ганхуягийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтүүдийг тус тус нотлох баримтын хамт ирүүлжээ.
Иймд шүүгдэгч Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох шүүх хуралдааныг 2021 оны арваннэгдүгээр сарын 3-ны өдрийн 10:00 цаг хүртэл хугацаагаар хойшлуулж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээ, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Яллагдагч Бат-Үүлийн нэрийг УИХ-д нэрийг нь дэвшүүлсэн явдал бол ард түмнээ сонгогч олноо басамжлан доромжилсан АН-ын үнэхээр харалган бодлого байсан,яллагдагчаа мэдсээр байж татгалзахгүйгээр нэрээ дэвшүүлэн нөхөн сонгуульд орсон явдал бол Бат-Үүлийн хуулиа огт хүндэлдгүй ямарч хамаагүй аргаар УИХ-д шургалаж гишүүний халдашгүй байдлын тухай хуулиар амиа аргацааж ял завших гэсэн хамгын өөдгүй бэртэгчин этгээдийн зан чанар хүмүүжил байсантай хэнч маргахгүй биз,ийм бузар амьтаны хэргийг нэн даруй шүүх шийдэж хуулийн дагуу хариуцлага тооцох нь шудрага ёсонд нийцэнэ,хангалттай урт хугацаанд ял завшлаадаа
Тийм шүү