МҮХАҮТ хувийн хэвшил, бизнес эрхлэгчдээ төлөөлж УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэнд шаардлага хүргүүллээ. Тодруулбал, Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдааны хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн “Манай бизнес эрхлэгчид дээрмээр мөнгө олсон учраас залхуу. Тэд нар хөдөлмөрлөж мөнгө олоогүй. Элдэв хулгай, луйвар хийж мөнгөтэй болсон учраас залхуурдаг. Татвар хөнгөлөөд өгөөч, хөрөнгө оруулалтыг дэмжээд өгөөч гэж хашхирахаас өөр юм байхгүй” хэмээн тун хариуцлагагүй мэдэгдэл хийсэнд бизнесийн төлөөллийн гол байгууллагын хувьд гүнээ харамсаж байгаагаа илэрхийлж, албан ёсоор уучлалт гуйхыг шаарджээ. Мөн хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийг гүтгэсэн, бизнесийн нэр хүндийг гутаасан энэхүү ёс зүйгүй үйлдлийг Улсын Их хурал, холбогдох Байнгын хороо авч үзэн зохих хариуцлагыг хүлээлгэх ёстой гэж үзсэн байна.
Шаардлагыг бүрэн эхээр нь хүргэе.
ШААРДЛАГА
Улсын Их Хурлын 2021 оны намрын ээлжит чуулганы 11 дүгээр сарын 04-ний өдрийн хуралдааны хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэн “Манай бизнес эрхлэгчид дээрмээр мөнгө олсон учраас залхуу. Тэд нар хөдөлмөрлөж мөнгө олоогүй. Элдэв хулгай, луйвар хийж мөнгөтэй болсон учраас залхуурдаг. Татвар хөнгөлөөд өгөөч, хөрөнгө оруулалтыг дэмжээд өгөөч гэж хашхирахаас өөр юм байхгүй” хэмээн тун хариуцлагагүй мэдэгдэл хийсэнд бизнесийн төлөөллийн гол байгууллагын хувьд гүнээ харамсаж байна.
Монгол Улсын Үндсэн хуулинд Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална гэж заасан байдаг атал улс орны нийгэм, эдийн засгийн ачааны хүндийг үүрч яваа хувийн хэвшил, бизнес эрхлэгчдээ ийнхүү гутаан доромжлох нь зүйд нийцэхгүй хэрэг билээ.
Монгол Улс урт хугацааны хөгжлийн бодлогоороо “Төр нь хувийн хэвшлийн хөгжлийг бүх талаар дэмжиж, дэлхийд өрсөлдөх үндэсний компаниудтай болно” гэж зорьсон байтал Төрийн өндөр албан тушаалтнаас гарамгүй энэ ёс зүйгүй үйлдэл нь татвар төлж, улсын төсвийн орлогыг бүрдүүлж, ажлын байр бий болгож буй хувийн хэвшлийг гүтгэж, өнөөдрийг хүртэл бий болгосон үнэ цэнэ, нэр хүндэд нь шууд халдсан, нэг сая гаруй иргэнийг хамруулсан хувийн хэвшлийг олон нийтийн өмнө илтэд үгүйсгэж, харлуулсан, олон нийтийг талцуулж, хагаралдуулсан хорон үйлдэл гэж үзэж байна.
Коронавируст халдварын цар тахлын нөхцөл, түүнээс улбаалсан эдийн засгийн хямралын энэ хүнд амаргүй үед бизнес эрхлэгч аж ахуйн нэгж байгууллагууд, хувиараа бизнес эрхлэгчид бүхий л нөөц боломжоо шавхаж, хамаг хүчээ дайчлан ажиллаж байгаа бөгөөд эдийн засгаа сэргээхийн тулд төр хувийн хэвшил хамтдаа урьд урьдаас илүү хичээн ажиллах нэн шаардлагатай үед УИХ-ын гишүүн ийнхүү мэдэгдсэн нь төр хувийн хэвшлийн харилцан итгэлцлийг алдагдуулахад хүргэж байна. Хувийн хэвшлийн нийгэм эдийн засаг дахь хувь нэмрийг үгүйсгэж, хувийн хэвшил чадахгүй төр хийнэ гэсэн байдлаар асуудалд хандаж байгаа нь Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийг сэргээхэд хувийн хэвшлийн оролцоог хангах болон гадаадын хөрөнгө оруулагчдын итгэлийг олоход гаргаж байгаа хичээл зүтгэлийг үгүй хийсэн алхам боллоо.
Хувийн хэвшил, бизнес эрхлэгчдийг гүтгэсэн, бизнесийн нэр хүндийг гутаасан энэхүү ёс зүйгүй үйлдлийг Улсын Их хурал, холбогдох Байнгын хороо авч үзэн зохих хариуцлагыг хүлээлгэх нь зүйд нийцнэ гэж үзэж байна. Энэхүү хариуцлагагүй үйлдэлдээ УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн нийт хувийн хэвшлийнхэн, бизнес эрхлэгчдээс албан ёсоор уучлалт гуйхыг шаардаж байна.
Монголын Үндэсний Худалдаа Аж үйлдвэрийн Танхим
Чи тэндэрийн 10 % иар баяжаа биздээ мөрөөрөө хөдөлмөрлөж яваа хүмүүсээ бүү доромжил та нар үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг бсан бол одоо хятадаас шуудай гуйгаад зогсож байхуу ичмээр
Гишүүний хий хоосон юм яриагүй байх.их хуралд байгаа цөөхөн үнэнийг хэлдэг хүний нэг.ямар учраас ингэж хэлэв гэж танхимийнхан бодож үзэх нь дээр байхаа.
Үнэн хэлсэн хүн яахлаараа уучлал гуйдаг пм.Харин тэр ХАҮТ гээд байгаа төрөөс баяжсан компаниудын хөлсний байгууллага өөрсдөө уучлал гуйх ёстой байх.Олон жил тэр компаниудаас татаас авч ирсэн
үнэнг хэлсэн хүн луйварчин та нараас яахаараа уучилалт гуйдаг юм хуцаж хэвт
Huts muu uy ni ungursun lalar mine. Chinii uyiinhen oligtoi bsn bl bid nar udiid hugjingui oroh bsn yum.hugiin huuchnii uyiin gulugnuud dandaa ingej hutsaj bdag um
Хувийн хэвшлийг маш сайн дэмжиж өгөх хэрэгтэй. Хувийн хэвшил сайн ажиллах нь төрийг дэмжиж ажиллаж байна гэсэн үг. Олон мянган ажлын байр бий болгож өгөх, тавар төлөх зэргээр төрийн том ачааг үүрч байгаа юм. Гэтэл өнөөдрийн төр засаг маань хувийн хэвшлийг маш их дарамтанд оруулж байна. Тэр бүү хэл зарим хувийн бизнесийг булааж авах үйлдэл ч гаргах болсон. Дэмжинэ, хамтрана гэж худлаа ярихаа болих хэрэгтэй.
Хүний хэлж байгаа үг, ярьж байгаа жишээ тайлбарыг бизнэс эрхлэгч нар сайн ойлгоцгоох хэрэгтэй. Төр засгийг шүүмжилсэн өнгө аястай үг хэлсэн шүү дээ бичлэгийг сайн үзээрэй. Энэ бол дээрээс шидэж байгаа зохион байгуулалтай дайралт байна.Зөвд зөв байцгаах хэрэгтэй.
Үнэн шүү дээ юундаа эмзэглээд байгаа юм бэ
Үнэн шдээ,юундаа өрвөлзөөд байгаа юм.
Mэдээж бүгдийн хэлээгүй байх,өрвөлзөөд байх шаардлаггүй.ер нь бол нэлээд байгаа даа.
Даваасүрэнгийн хэлсэн түмэн зөв. Тэнд нээх гомдоод шалчигнаад байх юм байхгүй шүү.
Cham metiin archaagui yumnuudaas neg ch tugrug avahgui olon myngan hun ajiltai blgood yavj bgaa huviin hevshiliin hedee demjihgui yumaa ghd doromjlohgui bmaar yum
Бүгдэд нь энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу, танд бөөрийг 760,000 доллараар зарж, эрүүл саруул байх боломж байна. Fortis эмнэлэг бөөрний хүнд донороос 760,000 долларын бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангид байхын тулд байгаа зүйлээ ашигладаг, хэрэв та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал тэд боломжтой. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсвэл тэдэнтэй холбоо барьж болно Тэр ч байтугай бид танд визээ хагалгаанд орох болон мэс засал хийлгэсний дараа нэн даруй боловсруулахад зориулж мөнгөний тодорхой хэсгийг төлдөг Мэс засал хийвэл тэд танд үлдэгдэл бэлэн мөнгө өгнө Сонирхсон хүн эмнэлэгтэй холбогдож болно fortis.hospital.in@g mail.com