14,645.6 мян.тн нүүрс экспортлоод байна

Б.Ариунзаяа
2021/11/24

Манай улс энэ сарын 12-18-нд нийт 3237 автомашин, 909 вагон буюу 469.7 мян.тн нүүрс, 256 автомашин, 174 вагон зэсийн баяжмал, 1674 автомашин, 8 вагон буюу 116.7 мян.тн төмрийн хүдрийн баяжмал экспортлов.

Төв банк оны эхнээс энэ сарын 18-ны байдлаар 19.34 тн алт худалдан авсан байна. Харин өнгөрсөн хугацаанд 1,183.5 мян.тн зэсийн баяжмал экспортолсон нь өмнөх оны мөн үеийнхээс 2.2 хувиар багасжээ.

Нүүрсний хувьд оны эхнээс 11 дүгээр сарын 19-ний байдлаар 18,795.1 мян.тн нүүрс олборлож, 12-ны байдлаар 14,645.6 мян.тн-ыг экспортолсныг УУХҮЯ мэдээллээ.

Энэ оны эхнээс 11 дүгээр сарын 17-ны байдлаар 4,476.5 мян.бар газрын тос олборлож, 18-ны байдлаар 3,994.3 мян.бар газрын тос экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 688.3 мян.бар буюу 20.8 хувиар нэмэгдсэн аж.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна