“Архангай Алтан Дорнодын дайчид” улирлын шинэ өмсгөлөө гардаж, ADM койны эзэмшигч боллоо

Админ
2021/11/27

Монголын шилдэг сагсчдыг эгнээндээ нэгтгэсэн “Архангай Алтан Дорнодын дайчид” улирлын шинэ өмсгөлөө өнөөдөр “Алтан Дорнод Монгол” ХХК”-ийн үүсгэн байгуулагч Т.Ганболдоос хүлээн авлаа.


Байгуулагдаад таван жил болж байгаа Т.Ариунболд эзэнтэй, Э.Цэвэлдорж ахлагчтай “Архангай Алтан Дорнодын дайчид”-ын амжилт нь дуусашгүй. Сагсан бөмбөгийн Үндэсний Дээд лигийн гурван удаагийн Аварга тэдний дунд Дэлхийн анхны элсний сагсан бөмбөгийн тэмцээний  хүрэл медальт, 3х3 Дэлхийн Их дуулга тэмцээний IV байрын шагналт А.Ананд, 2017 оны 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний оюутны Дэлхийн аварга, Азийн аварга  О.Энхбаатар, Дээд лигийн гурван удаагийн аварга , хамгаалан тоглогч Э.Дөлгөөн,  Дэлхийн анхны элсний сагсан  бөмбөгийн тэмцээний  хүрэл медальт, 2017 оны 3х3 сагсан бөмбөгийн оюутны Дэлхийн аварга Г.Ихбаяр,  2017 оны 3х3 сагсан бөмбөгийн тэмцээний оюутны Дэлхийн аварга, Азийн аварга Б.Батзолбоо гэх мэт шилдэг 17 тамирчин энэ багт бий.



2021-2022 оны Сагсан бөмбөгийн ДЭЭД ЛИГИЙН шинэ улирлын өмсгөл гардуулах ёслолын үеэр  “Алтан Дорнод Монгол” ХХК”-ийн үүсгэн байгуулагч Т.Ганболд сагсчиддаа амжилт хүсээд компанийн зүгээс гаргаж буй ADM койноос “Архангай Алтан Дорнодын дайчид”-дад тус бүр хоёр сая төгрөгийн үнэ бүхий  койн бэлэглэв.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна