“Омикрон” хувилбарын вирус гадаад улс орнуудад эрчимтэй тархаж байгаатай холбогдуулан Японы Засгийн газраас хилийн хяналт, шалгалтыг чангатгах шийдвэр гаргасан байна. Монгол дахь Японы ЭСЯ-наас шинэ журмыг танилцуулжээ.
11-р сарын 30-ны 00 цагаас хойш Монголоос Япон руу буцах болон зорчих иргэдийн анхааралд
11-р сарын 29-ний өдөр Япон Улсын засгийн газар шинэ төрлийн коронавирусын халдварын эсрэг арга хэмжээний хүрээнд дараах арга хэмжээ "Хилийн хяналт шалгалтыг чангатгах шинэ арга хэмжээ"-г авахаар шийдвэрлээ (Омикрон хуулбарын тархалтыг урьдчилан сэргийлэх арга хэмжээ).
1 "Хилийн хяналт шалгалтыг чангатгах шинэ арга хэмжээ (2021 оны 11-р сарын 5-ны өдөр)"-ыг үндэслэн гадаадын иргэдийн шинээр нэвтрэхийг түр зогсоох
(1) Японы холбогдох яамнаас олгосон “Хянагдаж дууссан тодорхойлолт бичиг”-ийг үндэслэсэн визийн мэдүүлэг авах, виз олгохыг түр зогсооно.
(2) 2021 оны 11-р сарын 30-ны 00 цагаас хойш (Япон цагаар) “M19” тэмдэглэгээ бүхий визийг түр хугацаанд хүчингүй болгоно.
2 Вакцин хийлгэсэн хүмүүсийн хязгаарлалтын хугацааг богиносгох арга хэмжээний өөрчлөлт
(1) 11-р сарын 30-ны 00 цагаас хойш (Япон цагаар), (1) "Хилийн хяналт шалгалтыг чангатгах шинэ арга хэмжээ (19) (2021 оны 11-р сарын 5-ны өдөр)"-ыг үндэслэн Вакцин хийлгэсэн хүмүүсийн хязгаарлалтын хугацааг богиносгох өргөдлийг хүлээн авах, (2) “Хянагдаж дууссан тодорхойлолт бичиг”-ийг олгохыг зогсооно.
(2) 12-р сарын 1-ний өдрөөс хойш (Япон цагаар) хилээр нэвтрэх иргэний тухайд вакцин хийлгэсэн эсэхээс үл хамааран хорио цээрийн албанаас бэлтгэн гаргаж байгаа тусгаарлах байранд 3 хоног тусгаарлагдах шаардлагатай бөгөөд тусгаарлах байрнаас гарсны дараа 11 хоногийн гэрийн болон зочид буудалд тусгаарлалтад орно.
Японы ЭСЯ
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!