Авлигатай тэмцэх газраас "Авлигын эсрэг үндэсний чуулган"-ыг зохион байгуулж байна. Чуулганы үеэр АТГ-ын дарга З.Дашдаваа байр сууриа илэрхийллээ.
З.Дашдаваа:
- 2003 онд НҮБ-аас Авлигын эсрэг конвенци батлан гаргасан. Монгол улс энэ конвенцид нэгдэн орж, жил бүрийн 12 дугаар сарын 9-ны өдрийг “Авлигын эсрэг өдөр” болгон зарласан. АТГ-т өнөөдрийн байдлаар зарим өндөр дээд албан тушаалтнуудын авлигын хэргийг шалгаж байна. Өнгөрсөн онд 120 орчим хэрэг шүүхээр эцэслэн шийдэгдсэн.
- Авлигын хэргийг хялбаршуулсан журмаар шийдэх нь хоёр талтай. Тухайн сэжигтэн, яллагдагч гэм буруугаа 100 хувь хүлээн зөвшөөрдөг. Учруулсан хохирлоо 100 хувь төлснөөр ял наймаалцаж ажиллагаа хийгддэг. Хууль тогтоогчдын зүгээс авлигын хэрэгт оногдуулж байгаа ялын бодлогоо өөрчлөх асуудал яригдаж байна. Хэрэв Эрүүгийн хууль тогтоомжид өөрчлөлт оруулчихвал хэргийг хялбаршуулсан журмаар шийдэхгүй байх эрхзүйн орчин нь бий болно.
- АТГ бол Авлигын эсрэг конвенцид нэгдснээр байгуулагдсан. Авлигын хэргийн талаарх дагнасан шүүхийн асуудал Үндсэн хуулиар нээлттэй. Авлигын төсөөллийн индексийн хүрээнд шүүхийг дагнан байгуулах нь зүйтэй гэсэн асуудал тавьдаг. Монгол улсын хувьд шүүгчээ мэргэшүүлэх чиглэлийн сургалтуудад хамруулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Манайх нийт 500 гаруй шүүгчтэй. Ирэх жилээс шүүгчдээ сургалтад хамруулж эхэлнэ.
Комментын харахаар дандаа коммунист байх юм. Бид шоронжих бодлого барих юм уу? Эсвэл хүмүүнлэг ардчилсан нийгэм байгуулах гээд байна уу
Huulind baigaa hyalbarshuulsan shiitgel onogduulah huuli sanaachilsan tuuniig batalj Huuliin tsoorhoi uud gesen ih hurliin gishuudiig Dabhar shalgah heregtei Ingebel daraa daraagiin huuli sanaachlagchidad hereg Bolnoo
З.Дашдаваач өөрөө бас асуудалтай шүү
Мэдэж байгаа бол шүүхэд өгөөч
Ямар хуулинд хялбаршуулсан прокурортой хэрэг наймаалцах гэж байгаа юм бэ ард түмэндээ тайлбарлаад өгөөч танхай хулгай хийсэн жирийн иргэд ингэж болдог юмуу зөвхөн дарга нарт гээд заасан хууль байна уу АТГ дарга аа
Хятад цаазаар аваад л байгаа шдээ
Авилгын хэргийг хялбаршуулж болохгүй, харин ч чанга байж бусдад сургамж болгох, авилгал авахаас айдаг болгох бодлого хэрэгтэй. Насаар нь шоронд хорих нь хаашаа юм гэхдээ авилга авсан нь нотлогдвол хамгийн бага ял нь 3 жил, авилгаас олсон орлого дээр нь нэмээд бусад бүх хөрөнгийг нь хураах, төрийн албан хаших эрхийг нь бүрэн хасах гэх мэт хариуцлага хүлээлгэх хэрэгтэй.