Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар захирагч асан Э.Бат-Үүл нарын хүмүүст холбогдох хэргийн шүүх хурал  энэ сарын 7-ноос эхлэн хэлэлцэж, өнөөдөр шийдвэрээ гаргажээ.  

Шүүхээс Э.Бат-Үүл, А.Гантулга, Ю.Алтангэрэл, Б.Чулуудай, Д.Жаргалсайхан, Т.Гэрэлт-Од, Б.Мөнхтөр нарыг гэм буруутайд тооцсон бол бусад дөрвөн хүнд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгосон байна. 

Тодруулбал, Хотын дарга асан Э.Бат-Үүлд дөрвөн жилийн хорих ял оноосон гэх урьдчилсан мэдээлэл байна. Хэргийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тун удахгүй хүргэнэ.