“Shionogi” компанийн эм “омикрон” хувилбарын эсрэг үйлчилж байна

Админ
2021/12/22

ТОКИО. /Kyodo/. Японы “Shionogi & Co” эмийн компанид гарган авч буй “COVID-19”-ийн дотуур ууж хэрэглэдэг эм “омикрон” хувилбарын эсрэг үйлчилж байгаа талаар тус компани даваа гарагт мэдээлжээ.

“Shionogi” компанийн мэргэжилтнүүд Халдварт өвчин судлалын үндэсний хүрээлэнгээс “омикрон” хувилбар авч дотуур ууж хэрэглэдэг эмэндээ туршжээ. Тэд урьд нь “альфа”, “дельта” хувилбарын эсрэг үр дүнтэй болохыг нь мөн тогтоож байсан юм.

Осака хотод төвтэй тус компани нь шинэ эмээ хэрэглэх хүсэлтийг Эрүүл мэндийн яаманд ойрын хугацаанд гаргах төлөвтэй байгаа бөгөөд эхний ээлжид Япон дахь нэг сая хүнд уулгах эмийг нийлүүлэхийг зорьж байгаа ажээ. 

Эх сурвалж: https://montsame.mn/mn/more/17


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна