#Шууд: Өмгөөлөгч Баасанцогттой хамт архидан согтуурч орон сууцны орцонд зүй бус үйлдэл гаргаж ёс зүйн алдаа гаргасан гэх шүүгч Д.Отгонбаатар, Х.Идэр, Д.Болдбаатар нарын асуудлыг Шүүхийн Ёс Зүйн хороогоор авч хэлэлцэж байна.

Шүүхийн Ёс Зүйн хороо:

- Х.Идэр, Д.Болдбаатар, Д.Отгонбаатар нарт холбогдох хянан хэлэлцэх сахилгын хорооны хурлыг хийхэд  оролцогч, шүүгч Д.Отгонбаатар хагалгаанд орж байгаа, өмгөөлөгч н.Батсүхийн хэргийн материалтай танилцах, Д.Болдбаатараас шүүх хуралдаан давхцаж байгаа тухай хүсэлтүүдийг тус тус хянаж үзээд Д.Отгонбаатарын хүсэлтийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй, өмгөөлөгч н.Батсүхийн хэргийн материалтай танилцах эрхээр хангаж байна. 

- Оролцогч шүүгч Д.Болдбаатарын шүүх хуралдаан давхцсан гэх хүсэлтийг харгалзан үзэж, сахилгын хянан үзэх хуралдааныг 2022 оны 1 дүгээр сарын 20-ны 09 цагт хуралдуулахаар хойшлууллаа.