Н.Түвшинбаярын цагдан хорих хугацааг 1 сараар сунгалаа

Админ
2022/01/14

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх тус дүүргийн прокурорын газраас ирүүлсэн Найдангийн Түвшинбаярын цагдан хорих 2 дугаар хугацааг 1 сарын хугацаагаар сунгуулах тухай саналыг 2022 оны 01 дүгээр сарын 13 -ны өдөр хүлээн авч, 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр дүүргийн прокурор, хохирогчийн өмгөөлөгч, яллагдагчийн өмгөөлөгч нарыг мэтгэлцүүлж хянан хэлэлцлээ. 

Улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар /өөрийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болзошгүй / гэх үндэслэлээр цагдан хорих 2 дугаар хугацааг 1 сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн байна.

Яллагдагч Н.Түвшинбаярт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар “ Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэнийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг тус дүүргийн прокурорын газарт буцааж, шүүхээс яллагдагч Н.Түвшинбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэж байсан юм.

Эх сурвалж: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар


Сэтгэгдэл (6)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.18.114
    2022/01/18

    Эр алдаж эрэг нурж найз нь ухаа орсон бол нэг юм хэлэх байсан байх болжимгүй үйлдэл битгий хийгээрэй чи ганцаараа биш эр хүн шүү тэвч

    Хариулах
  • 103.212.117.204
    2022/01/16

    Тэнэгтэцгээ.Хэрэг хийсэн бол хуулийн өмнө хариуцлагаа ижилхэн хүлээ.Хуулийн цээрлэлээ хүрт.Олимпын аврага гээд ялыг чөлөөлж хөнгөлөх юм байхгүй.Урьд нь үйлдээд дарагдсан танхай,хүчингийн хэргийг нь бас сэргээг шалга.

    Хариулах
  • 192.82.90.142
    2022/01/15

    Их л баяр баясгалантай байгаа харагдана

    Хариулах
  • 66.181.189.238
    2022/01/15

    Аврага маань эр хүн алдана алдана гэхэд дэндүү том алдажээ?! Одоо энэ муугаа шоронд хатаалаа гээд нөгөөх нь босоод ирэх биш яалтай ч билээдээ?! Талийгаачийн төрөл төрөгсөд болон их аврага маань боломжит нөхцлийг аль аль талдаа ойлголцоосойдоо л гэмээр байнадаа?!

    Хариулах
  • 66.181.189.238
    2022/01/15

    Аврага маань эр хүн алдана алдана гэхэд дэндүү том алдажээ?! Одоо энэ муугаа шоронд хатаалаа гээд нөгөөх нь босоод ирэх биш яалтай ч билээдээ?! Талийгаачийн төрөл төрөгсөд болон их аврага маань боломжит нөхцлийг аль аль талдаа ойлголцоосойдоо л гэмээр байнадаа?!

    Хариулах
  • 192.82.70.231
    2022/01/14

    2

    Хариулах