Монгол Улсын шүүхийн 2021 оны шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүнг танилцууллаа.
Энэ үеэр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Хэргийн хөдөлгөөний хэлтсийн дарга Д.Баяржаргал Хөгжлийн банкны асуудлаар мэдээлэл өглөө.
Д.Баяржаргал:
- Нийслэлийн прокурорын газраас Хөгжлийн Банктай холбоотой нэр бүхий 12 хүнд холбогдох таслан сэргийлэх арга хэмжээ авах санал ирсэн. Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг саналыг хүлээж аваад нийт 10 хүнд таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
- Б.Мөнхтөрд холбогдох шүүх хурал 11 цагт товлогдсон.
- Н.Мөнхбатад холбогдох яллагдагчаар татах, таслан сэргийлэх арга хэмжээ авах санал ирсэн боловч шүүх хуралдааны явцад өчигдөр яллагдагч Н.Мөнхбатын өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчид дахин татгалзсан. Уг асуудлыг тухайн дүүргийн ерөнхий шүүгч шийдвэрлэх хүртэлх хугацаагаар түр хойшилсон.
- Нэр бүхий 12 хүнд таслан сэргийлэх арга хэмжээ авах санал ирүүлснээс Б.Батбаяр, Ч.Мөнхбаяр, А.Ариунболд, Б.Чойжилжалбуу, Б.Шинэбаатар, Ч.Энхбат, Ц.Баатарбилэг, Ц.Ууганбаяр, Д.Дэлгэрсайхан эдгээр хүмүүст яллагдагчаар татах, таслан сэргийлэх арга хэмжээг шүүх аваад байна.
- Х.Бат-Эрдэнэд холбогдуулан яллагдагчаар татах, цагдан хорих арга хэмжээ авах санал ирүүлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн нэг дэх хэсгийн 1.2-т зааснаар гэрчийг дарамталж, сүрдүүлсэн, үндэслэл бүхий баримт байгаа гэсэн үндэслэлээр уг санал ирсэн. Шүүх уг үндэслэл нь тогтоогдохгүй байна гэж үзсэн тул прокурорын саналыг хүлээн авахаас татгалзаж, Х.Бат-Эрдэнэд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн.
TUZ-iin gishuudee barivchlaachee Hugjliin banknii !!!!
УИХ ГИШҮҮДЭЭ БАРИВЧИЛААЧЭЭ
Хай өнөөдөр төрийн бүдүүн даргаа маргааш нь хсоронгийн ялтан хулгайч нар.МАН-ын тогтоосон систем ийм юм баа..
хоёр иргэн шүүгч нарын ивээлд орж дээ.