Монгол Улсын хэмжээнд 2022 оны 2 сард нийт 7866 гэмт хэрэг бүртгэгджээ.

Тухайлбал,

• Улаанбаатар хотод 5314 хэрэг буюу 67.5% нь
• Орон нутагт 2550 хэрэг буюу 32.4% нь
• Хилийн чанадад 2 хэрэг буюу 0.1% нь бүртгэгдсэн байна.


Энэ нь өмнөх 2021 оны мөн үетэй харьцуулахад:


• Улсын хэмжээнд нийт 3868 хэрэг буюу 96.7%-иар
• Улаанбаатар хотын хэмжээнд 2973 хэрэг буюу 2.3 дахин
• Орон нутгийн хэмжээнд 894 хэрэг буюу 54%-иар
• Хилийн чанадад 1 хэрэг буюу 2 дахин өссөн байна.