#Шууд: Э.Бат-Үүлийг өөрийг нь оролцуулахаар шүүх хурлыг 1 цаг хойшлууллаа...

Гэр хорооллын хөгжил намын дарга Б.Батсүх:

- Давж заалдах шатны шүүх хуралд өөрийн биеэр оролцуулахаар болж байна. Юу болсон талаар яръя.  Өмнө нь гэр хорооллын газрыг улс төрчид дээрэмдэж авдаг байсан. Энэ бизнесийг эсэргүүцэж, Э.Бат-Үүл дарга гэр хорооллыг хөгжүүлэхээр бодлого хэрэгжүүлсэн. Нэг айлын газар 2-5 өрөө байр болж байсан. Ажлын байр бий болж, аятай тухтай амьдрах орчныг бүрдүүлж өгсөн. Гэвч энэ асар том бизнесийг нь тасалсан учраас хүүхдэдээ тендэр өгсөн байна, албан тушаалаа урвуулан ашигласан байна гэдэг үндэслэлээр буруутгасан. Гэм буруугийн шүүх хуралдааны үеэр ямар ч хохирол учраагүйг тогтоосон. Гэвч 4 жилийн ял өгсөн нь улстөрийн зорилготой байсан нь харагдаж байгаа юм. 

- 2016 онд МАН гарч ирээд С.Батболд хотын дарга  болонгуутаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажиллагааг бүгдийг нь зогсоосон. Байрандаа орох гэж байсан иргэдийг Э.Бат-Үүлээс байраа ав гэж явуулж байсан. Тэр ч байтугай гэр хорооллын дахин төлөвлөлтөд зориулж 40 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэсэн байсан ч цуцалж, зориулалтыг нь өөрчилж, Яармагт хотын захиргааг бариулчихсан. Яг энэ асуудлаар С.Батболд, С.Амарсайхан нарыг АТГ-д өгч шалгуулж байгаа. 

-  С.Батболд А зэрэглэлийн бүсэд амьдарч байгаа иргэдийн хашааны газрыг Буянт-Ухаа 2 хороололд баригдаж буй байрны урьдчилгаа төлбөрт суутгаж авна гэсэн. Уг нь Э.Бат-Үүлийн үед  2-4 өрөө байр болж байсан нэг айлын хашааны газар С.Батболд байрны 30 хувийн урьдчилгаа болж хувирсан. Иргэд ингэж л хохирсон.

- Яагаад газаргүй Хурд компани барилга бариад газартай иргэд нь хохирох ёстой юм бэ.