Нийслэлийн давж заалдах шатны Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Э.Бат-Үүл нарын 13 хүнд холбогдох хэргийг хянан хэлэлцлээ. Шүүх бүрэлдэхүүн тэдэнд холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, Э.Бат-Үүл нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилжээ. 

Тодруулбал, Э.Бат-Үүлд Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхээс оноосон 4 жил хорих ялыг нотлох баримт хангалтгүй гэх шалтгаанаар нийслэлийн Давж заалдах шатны шүүх хэрэгсэхгүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна. 

Мөн түүнийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн батлан даалтад гаргажээ.