Ерөнхий сайдын ажлын албаны дэргэдэх Иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд өнөөдөр Эрүүл мэндийн сайд С.Энхболд ажиллаж, иргэдийг хүлээн авч уулзлаа.

C.Энхболд:

Засгийн газрын шийдвэрээр энэ оны тавдугаар сарын 1-нээс орон даяар хүн амыг урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг үзлэг оношилгоог эхлүүлсэн.

Одоогоор улсын хэмжээнд 18,000 орчим хүн үзлэгт хамрагдснаас  иргэдийн дунд ходоодны үрэвсэл оношлогдож байна.

Мөн бага насны гурван хүүхдэд хорт хавдрын шинж тэмдэг ажиглагдаж байна. Энэ нь эрт илрүүлгийн үеэр оношлогдсон бөгөөд цааш нарийн шинжилгээ хийсний дараа л онош нь баталгаажна.

Зөвхөн эхний байдлаар тархины хавдар гэж сэжиглэж байгаа болохоос ямар нэг эцсийн онош баталгаажаагүйг анхаарах хэрэгтэй" гэв.