Дундговьд осолд орсон иргэнийг нисдэг тэргээр Улаанбаатарт авчирлаа

Админ
2022/05/10

Дундговь аймгийн Мандалговь суманд автомашинтай явж байх үедээ осолд орж хүнд гэмтсэн иргэнийг нисдэг тэргээр тээвэрлэн авчирчээ.

 Эмнэлгийн зүгээс өвчтөнийг Улаанбаатар руу автомашинаар тээвэрлэх боломжгүй гэж үзсэн тул ар гэрийнхний хүсэлтээр нисдэг тэргээр тээвэрлэн ГССҮТ-д хүргэсэн байна. 

Онцгой байдлын ерөнхий газар хүсэлтийг хүлээн авч Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн “ЕС-145” загварын нисдэг тэрэг явуулсан бөгөөд иргэн Д-г зөөвөрлөж авч иржээ. Ингэхдээ гурван хүний бүрэлдэхүүнтэй аврах ажиллагаа зохион байгуулсан бөгөөд хоёр нисгэгч, аврах ажиллагааны нэг мэргэжилтэн явсан байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна