Өвөрхангай аймаг, Хужирт сумын төвд тавдугаар сарын 08-ны оройн 23:00 цагийн орчим 16-18 м/с хүчтэй шороон шуурга шуурсны улмаас байшингийн дээвэр хийсэж, 1 байшингийн хана цөмөрч, цахилгаан дамжуулах агаарын шугам, автомашин, 5 ханатай гэр зэрэгт хохирол учирчээ.
Тодруулбал, иргэн О-ны 18×12 метрийн хэмжээтэй баригдаж байгаа байшингийн дээвэр салхинд хийсч, иргэн Б-гийн 9х7,5 метрийн хэмжээтэй өвлийн байшингийн ханыг цөмөрчээ.
Мөн Өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах агаарын шугамыг тулгуур багана унасны улмаас иргэн Б-гийн “Ниссан Х-Трайл” загварын автомашины урд салхины шил хагарч, 5 ханатай гэр дахин ашиглах боломжгүй болж нурсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагч, сумын Цагдаагийн тасгийн алба хаагч, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд тухайн газар очиж нөхцөл байдалтай танилцсан байна.
Эх сурвалж: ОБЕГ








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!