Ноён Бондгор хямд үнээр дүнзэн байшинтай болох боломжийг бүрдүүллээ

Админ
2022/05/10

Дуучин ноён Бондгор гэргийн хамт хямд үнээр дүнзэн байшинтай болох боломжийг бүрдүүллээ.

Монгол Улсын эх үрсийн элч дуучин ноён Бондгор гэргий Золзаяагийн хамт “Хос дүнз” компанийн 100 хувийн эко дүнзэн модон, хонины ноосоор зулж дулаасан  хаус хотхоноос 10 ширхэг  байшинг 50 хямдруулан худалдахаар болжээ.

Тэд тус компанитай ярилцаж, нийгмийн хариуцлагын хүрээнд мкв 2,3 сая төгрөгийн үнэтэй хуазын гурав хоногийн хугацаанд эхний 10 хүнд хямдруулан худалдах юм.


Монголын цөөнгүй  айл өрхийн гишүүн нь  хорт хавдар, чихрийн шижин, зүрх судасны гэх зэрэг өвчнөөр өвдөн  шаналж байдаг нь харамсалтай. Тэдэнд цэвэр агаар, аюулгүй нам тайван орчин юу юунаас чухал билээ.

Эх үрсийн элч дуучин хэмээх алдрыг хүртсэн дуучин ноён Бондгор эдгээр гэр бүлүүдэд туслахын тулд “Хос дүнз” компанитай хэлэлцэн тохиролцож, 50 хувийн хямдралтай үнээр хауз хотхонд амьдрах боломжийг олгож байна.

Энэхүү “Хос жаргал” хэмээх 40 айлын орон сууцны хотхоны хаузууд  хоёр давхар, дөрвөн улирлынх бөгөөд үндэсний брэнд гэдгээрээ онцлог юм.

Мөн эдийн засгийн хүндрэлтэй, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлттэй өнөөдрийн нөхцөлд тохилог сайхан байрыг 50 хувийн хөнгөлттэй нөхцөлөөр худалдан авна гэдэг томоохон боломж юм. Ноён Бондгор гэргийтэйгээ бусдын сайн сайхны төлөө бодит хөрөнгийг ийн оруулж байгаад талархаж байна.






Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.