Допин илэрсэн нэр бүхий хоёр бөхийн барилдах эрхийг дөрвөн жилээр хаслаа

Админ
2022/05/11

Монголын Үндэсний Бөхийн Холбооны тэргүүлэгчдийн хурал 2022 оны тавдугаар сарын есний өдөр боллоо. Тус хурлаар дараах шийдвэрүүдийг гаргав. Үүнд:

1. Бөхийн барилдааны дүрмийн зөвлөлөөр хэлэлцэн шийдвэрлэсэн “Үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийг 100% саналаар батлав.

2. “Ёс зүйн дүрэм”-ийг 100% саналаар хэлэлцэн батлав.

3. Бөхийн өмсгөлийн хэм хэмжээг шалгагчаар улсын начин С.Багахүү, улсын начин С.Батсуурь, аймгийн арслан Т.Сүрэнжав нарыг томилон ажиллуулахаар 100% саналаар батлав.

4. Нэр бүхий аймгийн арслан цолтой есөн бөхийн санал, хүсэлтийг хэлэлцэн улсын баяр наадамд гурав, дөрөв давсан амжилтыг аймаг, цэргийн цолтнуудын эрэмбэд тооцож буйг 88,2%-ийн саналаар хүчингүйд тооцов. Шинэчилсэн эрэмбийг 2022 оны тавдугаар сарын 25-наас мөрдөхөөр тогтлоо.

5. Ёс зүйн зөрчил гаргасан Баян-Өлгий аймгийн арслан Э.Тамираа, Баянхонгор аймгийн харцага Ж.Дэлгэрсайхан, Завхан аймгийн харьяат, сумын заан Ё.Гантулга, Д.Доржсүрэн, Архангай аймгийн харьяат, сумын заан О.Баяржаргал нараас ирсэн уучлалт, хүсэлтийг хэлэлцэн барилдах эрхийг 100% саналаар сэргээж, цаашид бөхийн жудгаа эрхэмлэж, ёс жаягтай байхыг хатуу сануулахаар тогтов.

6. Допингийн явцын шинжилгээнд зөрчил гаргасан нэр бүхий хоёр бөхийн барилдах эрхийг “Үндэсний бөхийн барилдааны дүрэм”-д заасны дагуу дөрвөн жилээр 100% саналаар хасав.

7. Дөрөвдүгээр сарын 23-нд болсон Сонгинохайрханы хишиг барилдаанд ёс зүйгүй үйлдэл гаргасан аймгийн арслан Б.Батсайханы барилдах эрхийг 94,1% саналаар зургаан сараар хасахаар тогтов.


Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.43
    2022/05/12

    Ямар хуулийн заалтаар вэ магалжаваа.Танай хэдэн усан толгойтой гүзээнүүд хийсэн дүрэм чинь хүчин төгөлдөр биш шүү монгол улсын хуульд нийцэж байх ёстой

    Хариулах
  • 202.55.188.121
    2022/05/11

    магалжав увсын гар хөл шуналт нөхөр дөө

    Хариулах