Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 09.30 минутад Н.Түвшинбаярт холбогдох гэм буруугийн шүүх хуралдааныг эхлүүлж даргалагч шүүгчийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан бусад үндэслэлээр татгалзан гарах хүсэлтийг бүрэлдэхүүний шүүгчид хянан хэлэлцээд татгалзлыг хүлээн авах үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн. Иймд хэргийг дахин хуваарилалтад оруулж өөр шүүгч томилон хуралдааны товыг тогтохоор боллоо.
Учир нь хэрэг маргааныг хянан шийдвэрлэх явцад цахим сүлжээ болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр шүүгчид удаа дараа нөлөөлөх мэдээлэл тараасан үйлдэл гаргасан асуудлаар шүүгчээс нөлөөллийн мэдүүлэг бичсэнийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэгдэж, шүүгчийн хараат бус байдалд нөлөөлсөн шинжийг агуулсан гэж үзэн шалгуулахаар цагдаагийн байгууллагад шилжүүлсэн юм.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газар
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.160.79
хүнийг алдаан дээр нь дөрөөлж битгий тавла 2 уулаа л хайран сайхан залуучууд
Хариулах64.119.27.23
Анхдагчдын өлгий Булган хангай нутгын нэрийг бузарлаж хүний цусанд гараа угаасан яргачинд хамгын хатуу ял өгөөд нүднээс далд чихнээс хол явуулахыг хүснэм
Хариулах202.126.88.161
ингэж хойш урагш янз.бүр болгож байгаад хөнгхөөн ял.өгөөд явуулчих бодлого явж байндаа энийг ДАСГАХ арга гэдэг байхаа
Хариулах202.126.90.5
Энийг өмгөөлөх хүн олдохгүй юм биш үү өмгөөлсөн хүнд нь элдэв дарамт ирээд хэцүү юм бишүү
Хариулах202.9.40.175
Aimshigiin kinonoos dor aidastai hurgaj yu bolj jujig urgeljleh bol gehees l aih yum kino hiij shivshig boloh vii humuust ih uzej tuhain tsagiin lider uzegchtei kino boloh vii