Г.Амартүвшин: Бэлтгэл нь хангагдаагүй, нээлттэй ХК болох сонирхолгүй банкны лобби орсон байж болзошгүй

Админ
2022/05/12

УИХ-ын чуулганы үеэр Г.Амартүвшин банкны реформ, IPO -г хойшлуулах гэж байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийллээ.

Г.Амартүвшин

- Банкны реформ хийх хуулийн төслийг олон жил дарж, хэлэлцэхгүй явж ирсэн. Хэл ам болж, арай гэж баталсан хуулийг хойшлуулах саналыг хүлээн зөвшөөрч болохгүй. Энэ бол банкны салбарт хийгдэх маш том реформ төдийгүй санхүүгийн зах зээл, эдийн засгийн хөгжил дараагийн шат руу дэвших суурь юм.

Эдийн засаг хүнд, хямралтай үед хамгийн ашигтай ажилласан салбар бол банк. Банкнууд IPO гаргах бэлтгэлээ хэдийн хангачихсан байтал яагаад бүтэн жилээр үүнийг хойшлуулна гэж байгааг ойлгохгүй байна. Миний хардаж байгаагаар бэлтгэл нь хангагдаагүй, нээлттэй ХК болох сонирхолгүй банкны лобби орсон байж болзошгүй.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна