Цахим хөгжил, харилцаа холбооны яам, “И-Монгол” академийн хамтарсан баг 2022 оны 05 дугаар сарын 09-13-ны өдрүүдэд Өвөрхангай аймагт ажиллаж, орон нутгийн шинж чанартай 67 үйлчилгээг дахин загварчилж, “e-Mongolia” системд нэвтрүүллээ.
Тодруулбал,
Түүнчлэн цахим үйлчилгээг аймаг сумдад хариуцан явуулах мэргэжилтнүүдийг чадавхижуулж, мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч ажиллахын зэрэгцээ Өвөрхангай аймгийн худалдааны төвд ажиллаж, “e-mongolia”-г ашиглаж, төрийн үйлчилгээг цахимаар авах заавар, зөвлөгөө, мэдээлэл өглөө.
Өвөрхангай аймгийн нутгийн захиргааны үйлчилгээ цахимжсанаар, “e-mongolia” системд нийт 15 аймгийн 961 үйлчилгээ нэгтгэгдээд байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна