#ШУУД: АТГ-аас олны анхаарал татсан зартм хэргийн талаар тодруулж байна. 

АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар 

Н.Тэмүүлэн: 

 - АТГ-аас энэ сарын 9-ны өдөр Баянгол дүүргийн Худалдан авах ажиллагааны газрын эрх бүхий албан тушаалтан, Нийгмийн даатгалын газрын удирдах албан тушаалтнуудад хуульд заасан үндэслэл тогтоогдсон учир баривчилсан.  

- Хэргийн талаар товч дурдвал, дээрх албан тушаалтнууд өөрсдийн төлөөний хүнээрээ дамжуулан компани худалдан авч, уг компаниараа дамжуулан Баянгол дүүрэгт зарлагдаж байгаа тендэрүүдэд оролцож байсан нь өөртөө болон бусдад давуу байдал олгож байсан нь тогтоогдсон.